8o
Улаанбаатар хот
mobile menu

Найман бие даагчийн мөрийн хөтөлбөрийн зөрчлийг нь арилгуулахаар буцаажээ

2024-05-09 08:08:00

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Тэднээс наймынх нь мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул буцааж алдаа зөрчлийг засварлан дахин ирүүлэхийг зөвлөжээ.

Дээрх бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрт тусгасан хуулийн шаардлага хангаагүй арга хэмжээг засварлан энэ сарын 14-ний дотор засаж, ирүүлэх юм байна.

Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн энэ сарын 24-нд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment