8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрт хүн амины хэрэг гарчээ

2015-12-15 09:56:00

Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус үйлдвэрийн албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн орой хамт архи ууж байгаад нэгнийхээ аминд хүрсэн байна. Энэ талаар цагдаагийнхан  “Энэ хэргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажил явагдаж байна. Санамсар, болгоомжгүйгээс хүний аминд хүрсэн. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна. Талийгаач залуу Б нь 33 настай бөгөөд тус үйлдвэрт Үйлдвэрийн шугам, сүлжээний хэлтсийн даргын албыг хашдаг байжээ. Хэргийн талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга н.Цогтбаатар “Хоорондоо нөхөрлөдөг найзууд ажил тараад нэг газар сууцгаасан юм билээ. Энэ үеэр маргалдаж байгаад нэгнийхээ аминд санамсаргүй байдлаар хүрсэн золгүй явдал гарсан. Хуулийнхан энэ хэргийг шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан манай ажилтныг цагдан хорьсон. Тэд юунаас болж, маргалдсан гэдгийг хуулийнхан тогтоох байх” хэмээсэн байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамт архи ууж байсан ажилчид хоорондоо маргалдан, улмаар талийгаачийг цохих үед хурц ирмэгтэй зүйл мөргөн улмаар алма алдсан гэх мэдээлэл байна. Одоогоор уг хэрэгт холбогдуулан хамт байсан ажилчдыг нь шалгаж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment