8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр

2016-02-13 09:10:00

Өнөөдөр аргын тооллын 2-р сарын 13 Бямба гариг, билгийн тооллын шинийн 5, Хөхөгчин үхэр өдөр. Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, хараал, хариулга, хатуу үйл хийгээд өглөгийн түллэг тэргүүтнээ сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Өвдвөл гурав хоногт үл аниваас ужгирна. Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ghaaga
2016/02/04 103.17.108.42