8o
Улаанбаатар хот
mobile menu

Жигнүүрний гялгар уут гэдэсний савханцар үүсгэгч нянтай болохыг тогтоожээ

2016-02-11 11:47:00

  Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 1-ний өдрөөс хийж эхэлжээ.Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийг цагаан сарын баярын үеэр бууз жигнэхдээ гялгар уут тавьж жигнэхгүй байхыг анхаарууллаа. Учир нь жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай болохыг тогтоосон аж.Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулдаг бөгөөд уг уусгагч хүнсэнд шингэж, элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг юм байна. Иймд сар шинийн баяраар бууз жигнэхдээ гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл