8o
Улаанбаатар хот
mobile menu

Алтанбулаг авто замын боомт 24 цагаар ажиллаж байна

2016-02-11 13:27:00

Уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 7-11-ний өдрүүдэд амрана. Мөн Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 9-11-ний өдөр амрах юм.Харин авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт үндсэн цагийн хуваарийн дагуу, агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар амралтгүй ажиллана гэж Хил хамгаалах ерөнхийг азрын олон нийттэй харилцах албанаас мэдээллэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл