8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооч нарын анхааралд

2016-02-11 09:14:00

Жил бүрийн Сар шинийн баяраар иргэд хуулийн дагуу шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Тэгвэл энэ жилийн хувьд ч Сар шинийн баярын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 8-ны даваа гараг, болон 12-ны баасан гарагт ердийн цагаар ажиллаж, хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд амарна. Дээрх өдрүүдэд хүйтний эрч улам сулрах ч шинийн гуравнаас эхлэн цаг агаар муудах тул үүсч болзошгүй эрсдлээс урдчилан сэргийлэхийг цаг уурын мэргэжлийн байгууллагаас ард иргэдэд сэрэмжлүүлж байна.Цаг агаарын урьдчилсан төлөвөөр 8-9-нд нийт нутгаар хүйтний эрч эрс суларч баруун бүсэд -20-28 хэм орчим хүйтэн, цасгүй болон цас багатай энгэр ээвэр газруудаар +5 хэмыг давж дулаарах төлөвтэй байна. Харин бусад нутгуудаар -1-10 хэм орчим хүйтэн байна. Гэхдээ 9-10-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар цас орж, салхи 7-12 м/с, Говийн бүсийн зарим нутгаар 16-18 м/с хүрч цасан шуурга шуурч, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч цаашдаа 3-4 хоногтоо хүйтэн жавартай байх төлөвтэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл