8o
Улаанбаатар хот
mobile menu

"Ихэнх нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна"

2024-03-26 11:50:00

УОК-ийн мэдээллийн цагаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа.

Тэрээр "Өнөөдрөөс баруун аймгуудын нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж эхэлж байна. Завхан аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл тохиох бол  Говь-Алтайн нутаг , Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр хүчтэй салхилна. Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Завханы хойд хэсэг, Увсын зарим сумын нутгаар цас орж байна. 

Өнөөдөр Өвөрхангайн өмнөд, Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурганы аюултай үзэгдэл болно. Шөнөдөө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Төв аймгийн нутгаар цасан шуурга аюултай хэмжээнд хүрнэ.

Маргааш буюу гуравдугаар сарын 27-нд Хэнтийн өмнөд хэсэг, Дорнодын нутгаар хүчтэй цасан шуурганы аюултай үзэгдэл, Сүхбаатар аймгийн нутгаар гамшгийн үзэгдлийн хэмжээнд хүрнэ. Цас болон шороон шуурга нь нийт нутгаар зургаан цаг үргэлжлэхээр байгаа тул эдгээр чиглэлд зам гарахгүй байх, өндөр настан болон хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна"" гэлээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл