8o
Улаанбаатар хот
mobile menu

Цас орсны улмаас дөрвөн дүүрэгт цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарчээ

2024-03-27 10:10:00

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ. Тодруулбал, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжнууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны гудамжнууд, Их, Бага Наран орчмоор тог цахилгаан тасраад байна.

Гэмтлийг устгахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байгаа аж. УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч ажиллаж байна. Өглөө 08.00 цагаас хойш нийт 1119 хэрэглэгчийн хандалт авсны 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгч чадаагүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл