8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүрээ мөсөөр арчих ямар ашигтай вэ?

2016-05-01 11:17:00

Хүн болгон арьсаа мөсөөр арчих нь сайн гэдгийг мэддэг ч чухам юу юунд тустайг нь тэр болгон мэддэггүй. Тиймээс та бүхэндээ мөсний ашигтай арван хэрэглээг сонирхуулъя. Хэрэв та хуурай арьстай бол долоо хоногт хоёр, харин тослог арьстай бол өнжөөд нэг удаа мөсөөр арчиж байгаарай. Мөсөө жүрж, нимбэгний шүүс, ногоон цайны ханд зэрэг өөрийн арьсны онцлогт тохирсон нэмэлтийг хийж хөлдөөхөөс гадна нүцгэн гараараа битгий бариарай. Ингэх нь хурууны өндөгний хялгасан судсыг гэмтээх эрсдэлтэй байдаг. Мөсөөр тогтмол арчиж хэвших нь унжсан арьсыг чангалж арьсыг өөгүй толигор болгож өгдөг. Хэрвээ таны арьс наранд түлэгдчихсэн бол зуун настын шүүс нэмж хөлдөөсөн мөсөөр арчаарай.

Нүх агшааж, батга арилгана

Та бидний арьс цаанаасаа нүхлэг бүтэцтэй учраас нүхжилтийг бүрмөсөн арилгана гэж байдаггүй. Тиймээс хэтэрхий томруулчихгүй байхад л анхаарч арьсаа сайн цэвэрлэж, зөв арчлах хэрэгтэй юм. Мөсийг хамгийн хялбар аргаар нүхжилтээс салгах шидтэй аргын нэг гэж үздэг. Мөсөөр арчих нь арьсны нүхжилтийг багасгахаас гадна батгашсан хэсэгт тань бохир орохоос хамгаална. Мөн түүнчлэн батганаас үлдсэн сорвийг арилгаж улайлт, хавдартай батгыг хэт томорч сэдрэхээс сэргийлж өгдөг.

Цусны эргэлтийг сайжруулна

Мөсөн жин нь цусны эргэлтийг сайжруулдаг. Тогтмол нүүрээ арчих нь судас томорч зангирахаас болон нүүрийг улайж хавагнахаас хамгаалдаг. Цусны эргэлт сайжирснаар төрөлхийн толигор гоёмсог бас цэвэр тунгалаг арьстай болгоно. Мөсөө буцламгай халуун усанд дүрээд аваарай. Ингэснээр мөсний хурц хэсэг арилж мөлгөр болдог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment