8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчид хоёр банкнаас 10 хувийн хүүтэй зээл авч болно

2016-05-01 14:30:00

Малчны 10 хувийн хүүтэй зээлийг Хаан болон Төрийн банкаар дамжуулан авах боломжтой болжээ.Зөвхөн Төрийн банкаар олгож байсан энэ зээлийг нэмж Хаан банк олгохоор боллоо.

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд “Малчдын үйлдвэрлэл-технологийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх” дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт ХХАА-н сайд Р.Бурмаа, Хаан Банкны удирдлагууд өчигдөр гарын үсэг зурлаа.

Малчин данстай, эрүүл мэнд, нийгмийн даатгал сайн дураараа төлдөг,  малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан малчин бүр дээрх хоёр банкнаас 10 хувийн хүүтэй зээл авч болно. Ингэснээр Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэж байгаа юм байна.

“Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад бага хүүтэй зээл олгох ажлыг өнгөрсөн сард эхлүүлж, “Төрийн банк”-аар олгож эхлээд байсан. Өнгөрсөн хугацаанд 13416 малчин 50 тэрбум 931.8 сая төгрөгийн зээл авахаар ханджээ. Хүсэлт ирсэн нийт малчдаас 12981 малчинд 49 тэрбум 410.4 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл