8o
Улаанбаатар хот
mobile menu

Төл бойжилт 92 хувьтай байна

2016-05-01 14:40:00

Одоогийн байдлаар оны эхний нийт эх малын 59.2 хувь буюу 14.1 сая эх мал төллөж 13.9 сая төл хүлээн аваад байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.0 саяар нэмэгдсэн тоо аж. Үүнээс 40.3 мянган ботго, 165.6 мянган унага, 432.0 мянган тугал,7.3 сая хурга, 6.1 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна.Нийт малын хорогдол 984.0 мянга болж өмнөх долоо хоногоос 53.0 мянгаар нэмэгджээ.Хамгийн их хорогдолтой нь Увс, Сүхбаатар, Завхан, Архангай, Баянхонгор аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 2.3-5.8 хувийг алдаад байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл