8o
Улаанбаатар хот
mobile menu

Эклерт хордсон иргэдийн хохирлыг барагдуулна гэдгээ мэдэгдэв

2016-05-02 08:22:00

Ньюсвийтфүүдс” ХХК болон “Русская кухня”-гийн үйлдвэрлсэн эклер идсэнээс үүдэн хордлого авсан хүний тоо нэмэгдсээр байна.

Өнөөдрийн байдлаар 137 хүн хордлого авсан шинж тэмдэгтэй бүртгэгдэж 87 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хоёр хүний биеийн байдал хүнд, бусад нь хүндэвтэр байдалтай эмчлүүлж, харин дээрх иргэдээс 51 хүнийг харьяалах өрхийн эмчийн хяналтад оруулах, эмчлэхээр болсон байна. Урьдчилсан байдлаар дээрх бүтээгдэхүүнээс авсан шинжилгээгээр сальмонеллын төрлийн нян илэрсэн нь тогтоогджээ.

Иймд “ЭКЛЕР худалдаж авахдаа онцгой анхаарах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Дашрамд өгүүлэхэд хоолын хордлого гаргасан компани нь хордож эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулна хэмээн хуулийн байгууллагад хандсан байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл