8o
Улаанбаатар хот
mobile menu

Нумынхан өндөр байр суурь эзлэх сар

2016-05-02 09:39:00

 Хонь

 Энэ сард амьдралын эмх цэгц бага зэрэг алдагдаж, нэлээд яаруу сандруу байх төлөвтэй. Тиймээс та төлөвлөгөөндөө илүү няхуур хандаж, алсын хараатай байхыг одод зөвлөж байна. Ажлын талбарт томоохон аз завшаан тохионо. Эмэгтэйчүүд амьдралын гол үүргийг гүйцэтгэж, бусдад нөлөөлөх томоохон үйл хэргийг бүтээнэ. Ингэснээр бусад хүмүүс ч тэднийг бахдан хүндэтгэх болно.

 Үхэр

Үхрийнхэнд энэ сард томоохон гэрээ хэлцэл хийх, хуулийн фирмтэй холбоотой чухал асуудлыг шийдэх гарц олдоно. Сарын эхний хэсэгт аливаа гэрээ хэлцэл, худалдан авалтанд таагүй. Тиймээс яриа хэлцэл, худалдаатай холбоотой ажлуудаа сарын хоёр дахь хагасаас хойш хийхийг зөвлөж байна. Энэ сарын 22-ноос эхлэн Буд гаригийн нөлөөгөөр бизнесийн уулзалт, аяллууд аз авчирна. Чухал баримт бичиг боловсруулах ажлуудаа 22-ноос хойш хийхийг зөвлөж байна. Мөн шаардлагатай баримт, нотолгоог бүрэн боловсруулаарай. Энэ үеэр ажил хэргийн сайн түнштэй танилцах төлөвтэй. Сарын эхний хэсэгт эерэг сайхан энергиэр цэнэглэгдэж, шинэ санаа оноо нэмэгдэнэ. Итгэл чинь ихээр нэмэгдэж, аливааг амжуулж чадах хүч тэнхээгээ мэдэрнэ.

 Ихэр

Энэ сард таны шинийг хүлээж авах чадвар маш өндөр байх болно. Мөн өөрт таалагдахгүй байгаа зүйлээс тун ч хурдан зайгаа авч, өөрийгөө шархлуулахгүй байхыг маш сайн мэдэрнэ. Зарим нэг чухал биш зүйлээс өөрийгөө хөндийрүүлж хамгийн чухал гэсэн асуудалд анхаарлаа хандуулаарай. Чухал ажлын уулзалт, төлөвлөгөөгөө энэ сард амжуулж чадвал үр өгөөж нь илүү.

Мэлхий

Энэ сар мэлхийнүүдийн хувьд харилцаа холбоондоо онцгой анхаарал хандуулах цаг. Учир нь та энэ сард таны ажил амьдралд чухал нөлөөтэй шинэ түнштэй танилцах болно. Мөн шинэжлэх ухаан, матемтатикийн чиглэлээр сурдаг оюутан сурагчдын хувьд маш өөдрөг өгөөжтэй сар. Мэдлэг, гүн шинжлэх ухааны тал дээр та бүхний оюун санаанд тавдугаар сар өгөөжөө өгөх болно. Залхуурлаас хол байж, өөрийгөө аль болохоор идэвхтэй байлгаарай. Учир нь энэ сар залхууралд үнэхээр дургүй. Таны жаахан л залхуурал том ажлыг хойш татна гэдгийг анхааруулъя. Мөн согтууруулах ундаа, хурц хоол хүнснээс хол байхыг сануулъя.

 Арслан

Энэ сард найзуудын харилцаанд түвэгтэй байдал үүсэх нь. Үл ойлголцол, алдаа, эндүүрэл бий болж магадгүй. Тиймээс зүрх сэтгэлээсээ аливаад хандаарай. Цуурхал, сураг яриагаар хэн нэгнийг дүгнэх хэрэггүй. Хүмүүстэй илэн далангүй байж, тэднийг ойлгохыг хичээ. Тэдэнд өдөр бүр илэн далангүй байснаар тэдэнд нөлөөлж, бас өөрийгөө зөвөөр ойлгуулж чадна. Үнэнч, шударга байдал энэ сарын хамгийн чухал хэсэг байх болно.

Охин

Энэ сард таныг бухимдуулах олон маргаан гарч ирж болзошгүй. Тиймээс ярих хэлэхдээ анхааралтай хандаж, анхнаас нь асуудлыг газар авахуулалгүй шийдэж сураарай. Мөн худалдаа, харилцаа холбооны салбарынхан ихээхэн завгүй байх нь. Ажил хэргийн уулзалт, чухал ажлуудаа энэ сарын 22-ноос өмнө амжуулж чадвал маш их үр өгөөжтэй байх болно. Бусадтай санал зөрөлдөх зүйл гарч магадгүй. Энэ үед өөрийнхөөрөө дайрч, зөрөлдөлгүй, тайвнаар хүлээн авч, хүлээн зөвшөөрөх нь таны болон таны багийн зорилгоо хэрэгжүүлэхэд тустай. Энэ сард уян хатан бодолтой байх нь маш чухал. Учир нь таны тогтсон хэв маягт огт төлөвлөгдөөгүй өөрчлөлтүүд гарч, нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөх магадлалтай.

Жинлүүр

Энэ сард жинлүүрийнхэнд санхүүгийн чадавхиа нэмэгдүүлэх таатай боломж бий болох нь. Тиймээс одооноос илүү хичээнгүйлэн ажиллахыг од эрхэс зөвлөж байна. Юмыг жижиг гэж гололгүй хичээнгүйлэн хийвэл үр дүн нь дороо гарна. Цагаа хэрхэн зөв зохистой зарцуулж болох талаараа тооцож, гэртээ ч хамаагүй аливааг амжуулах боломжийг өөртөө бий болго. Энэ сард жинлүүрийн ордныхон хэн нэгнийг илүү хайрлах ёстойгоо ойлгох болно. Жишээ нь, үр хүүхэд, хань ижил, эцэг эхдээ илүү их анхаарал халамж тавихыг зөвлөе. Ингэснээр та өөр шигээ хэн нэгэнд томоохон утга учрыг нь ойлгуулж чадна.Ажил дээрээ гол анхаарлаа хандуулахын хажуугаар эрүүл мэндээ ч орхигдуулж болохгүй. Тиймээс салхинд гарч, стресс ядаргаагаа сайн тайлж байгаарай.

Хилэнц

Аливааг дахин нэг эргэцүүлж бодохыг одод танд зөвлөж байна. Зарим зүйл дээр түр завсарлаад үйл явдлын өрнөлийг хөндлөнгийн өнцгөөс хараад үзэхэд гэмгүй болов уу. Яг одоо зогсох хэрэгтэй. Илүү хол явахын тулд хаашаа явахаа тооцож, төлөвлөгөөгөө дахиад нэг хар. Энэ сард та өөрийн дотоод хүнтэйгээ ярилцаж, өөрийн сэтгэл рүү өнгийх цаг болжээ. Бусад нь, гадаад ертөнц одоодоо сонин биш. Харин та дотроо юу мэдэрч байгаа тань л чухал. Та өөртэйгөө сайн нөхөрлөж чадвал асуудлаас гарах гарцыг тэртээ тэргүй олчихно.

Нум

Энэ сард нумынхан илүү дэвшилттэй бас илүү шийдэмгий байх хэрэгтэй. Та гэр, ажлын аль ч талбарт тэргүүлэгчийн байр сууринаас оролцож, нийгэмдээ өндөр байр суурь эзлэх болно. Тиймээс эрч хүчээ гамнаж, тулгарч ирэх ажлуудынхаа өмнө бөхийлгүй амжилт гаргахад бэлэн байх хэрэгтэй. Та ажил дээрээ даргаасаа ч илүүтэйгээр хамт олондоо хүндлэгдэх болно. Учир нь та дэмжлэг хэрэгтэй хүмүүст чадлынхаа хэрээр дэмжиж тусалдаг зангийнхаа үр шимийг хүртэж буй нь энэ. Энэ ордныхонд тавдугаар сар аз авчирна. Тэд өмнөхөөсөө ч илүү бүтээлч амьдах болно. Өмнө нь шийдэж чадахгүй байсан асуудлуудын хариулт өөрөө л аяндаа ороод ирнэ. Ингэснээр та өмнөхөөсөө хэд дахин тав тухтай байдлыг мэдэрнэ.

Матар

Тавдугаар сард матрын ордныхон илүү бүтээлч байх болно. Та өөрөө ч мэдэлгүй хариуцсан ажилдаа үнэхээр сайн эзэн нь байж, элдэв саад бэрхшээлгүйгээр зорилгодоо хүрч чадна. Сарын турш та өөртөө итгэх итгэлээ хэрхэн өсч байгааг мэдэрч, илүү өөдрөг байх болно. Мөн нууцлагдмал байсан авьяас билгээ нээж, илүү бүтээлчээр ажиллаж чадна. Өмнө нь юуг илүү чаддаг байснаа эргэн сана. Ингэснээр та тэдгээрийг сэргээх чадалтай байгаагаа мэдэрнэ.

Хумх

Тийм ээ, хумхынханд алдсанаа нөхөж, асгаснаа эргэж олж авахад өндөр үнэ төлж, илүү өөдрөгөөр харж, эерэг хандлагатай байх нь чухал. Одоо тэд эрч хүчээ нэмэх л хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд асуудал алга. Хумхынхан угаасаа өгөөмөр, өршөөнгүй сэтгэлтэй учраас энэ сард энэ зангийнхээ нөлөөн дор харилцаа холбоо, нөхөрлөлөө батжуулах маш таатай боломж нээгдэж байна. Харилцаагаа сэргээж, аз жаргалыг дахин амтлах цаг ирлээ. Өмнө хараагүй, үзээгүй сайхан бүхнийхээ хаалгыг яг одоо нээх боломж нь энэ сар шүү. Аз жаргал дандаа хаалга тогшдоггүй. Харин тэр энэ удаад чиний хаалгыг хэнд ч сонсогдохоор тогшиж байна. Хумхууд ажил дээрээ тэргүүлэх байр суурийг хүсэмжлэх болно. Ингэхдээ хариуцлагатай байж, даргаасаа илүүтэйгээр будсын хайр хүндэтгэлийг хүлээхийг эрмэлзэнэ. Мөн сайн дурын ажилд идэвхтэй оролцож, долоо хоногийг завгүй өнгөрөөхийг хүснэ. Ажлын бүхий л салбарт энэ сар бүтээлч, тааламжтай байх болно. Багш, дасгалжуулагч мэргэжилтэй хумхууд ялангуяа, амьдралаас авах мэдрэмж, итгэл улам нэмэгдэж, бүхнийг өөрөөр харж эхэлнэ.

Загас

Энэ сар өнгөрснөөсөө ангижирч, өмнө нь хэн нэгнээс эмээж хийж чадахгүй байсан зүйлдээ зүрх зориг гарган оролцох, баяр бахдал, урам зоригоо мэдрэх боломж юм. Чамд энэ сард амрах зав гарахгүй. Амьдрал чамд удирдлагыг гартаа авах боломжийг атгуулжээ. Тиймээс одоо арын эгнээнд суух биш харин удирдагчийн эгнээнээс асуудалд хандах цаг. Чи аяндаа л найз нөхөдтэйгээ нийлж дарвин, аялал зугаалгад гарч, өөрийн хоригдсон эрч хүчийг сул тавих болно. Чи маш эрч хүчтэй, секунд бүрийг аз жаргалаар үдэхийг хичээнэ. Тавдугаар сар бол залхуурч суух улирал биш. Харин ч өөдрөг эрч хүчээрээ амьдралдаа аз жаргал баяр хөөрийг авчир. Загасны ордныхонд анхааруулж хэлэхэд, өсөн нэмэгдэж буй оюуны хүч, биеийн эрчим хүчээ дэмий бүү асгаж хаяарай. Оронд нь шинийг сурч, ур чадвараа ахиулж, шинэ спортод хүчээ гарга. Тавдугаар сарыг өөрийгөө хөгжүүлэх, илүү аз жаргалтай байх цаг хугацаа болго. Зав чөлөөгүй, өөртөө итгэлтэй байдал чинь чамайг хорьдог аливаа хориг саад, хил хязгаарыг аандаа даван гарч, эрх чөлөөг эдлүүлэх болно.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment