8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн прокурорын байгууллагыг шалгах ажил өнөөдрөөс эхэлнэ

2016-05-02 08:01:00

Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан иж бүрэн шалган туслах ажлын хэсэг өнөөдрөөс 14-ны өдрүүдэд орон нутагт ажиллах юм байна. Тодруулбал, Архангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын прокурорын газруудад ажиллах аж. Шалгалтын хүрээнд Прокурорын байгууллагын тухай хууль болон эрүүгийн хууль тогтоомж тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгавар, заавар, журмын хэрэгжилтийн байдал, прокуророос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийг тогтоох юм байна. Мөн хяналтын ажилд гаргаж буй алдаа зөрчил, дутагдал, түүнд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг судалж тогтоох, өнгөрсөн оны нэгдүгээр улирлын байдлаар хийсэн ажилд нь дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлага зохион байгуулалт болон хяналтын ажлын чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхээр болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сүхбаатар дүүргийн ТЧөдрөө бичижээ
2016/05/02 103.17.108.42
сүхбаатар дүүргийн прокурор Т
2016/05/02 103.17.108.42