8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд харах үйлчилгээний эрхийг 74 багшид олголоо

2016-05-02 16:12:00

Хүүхэд харах үйлчилгээний эрхийг 74 багшид олголоо. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан байна. “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 175 иргэнийг сургагч багшаар бэлтгэн 37 ажлын байранд 74 багш эрхийн бичгээ гардан авчээ. Энэхүү хууль хэрэгжсэнээр ахмад настай эмээ, өвөө нар ач зээгээ харах ажлаас чөлөөлөгдөж, гэртээ хүүхдээ хүмүүжүүлдэг эцэг эхчүүд ажил хийх боломжтой болон, өнөөдрийн нөхцөлд ажил олдохгүй байгаа 40-өөс дээш насны иргэд ажлын байраа өөрсдөө бий болгох зэрэг олон ач холбогдолтой аж.  Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэд нь 2-5 насны таван хүүхдийг гэрээр болон тусгай байранд өдрийн цагаар харахаар зохицуулагдсан байна. Нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг 116 мянган төгрөгөөр тооцон улсаас олгож байгаа ч эцэг эхээс гаргуулах нэмэгдэл төлбөрийг энэхүү дүнгийн 60 хувиас хэтрүүлэхгүй байхаар тус тус заажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл