8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2016-05-03 07:33:00

10:00 цагт Хангарьд ордны 6 давхарт Хог хаягдлын шинэ менежмент, зуслангийн бүсийн цэвэрлэгээ, хог хаягдалтай тэмцэхэд төрийн бус байгууллагууд Нийслэлтэй хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн Боловсролын газраас ирэх хичээлийн жилийн “Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ба төгсөгчдийн эрдмийн баяр”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Улаанбаатар хот болон 13 аймгийн нийт 5000 иргэд хамрагдсан 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх олон нийтийн санал бодлын тандалт судалгааны үр дүнг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс танилцуулна.

11:00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын 107 тоот мэдээллийн танхимд Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо хамтран 1072 хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт "Монгол Ньюс" мэдээллийн танхимд "Оном сан", "Монголын элэгний эмч нарын нийгэмлэг", "Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл" болон өвчтөнүүд нэгдэн “Элгээ эмчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалаа ашиглая” шаардлага бүхий “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” нэртэй жагсаал зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

12:00 цагт Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах хуулийн хугацаа дуусахад нэг сар үлдсэн. Энэхүү ажлын явц болон хяналт шалгалтын талаар холбогдох байгууллагуудаас Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлэл өгнө.

14:00 цагт Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хуралтай.

14:00 цагт Чингисийн талбайд "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдөрт зориулсан ЕБС-ийн 1000 хүүхдийн үндэсний бичгийн бийрийн хичээнгүй тигээр урласан ном бүтээх аяны арга хэмжээ болно.

Зууны мэдээ “Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт “Хулгайчгүй Монгол Хөдөлгөөн” болон Төрийн бус байгууллагууд хамтран улс төрийн намуудад уриалга хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт “Бидний тусламж Кумамотод” хэвлэлийн хурал болно.

11:30 цагт Хууль хяналтын байгууллагуудтай холбоотой ноцтой асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл