8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа алдсан цагдаагийн албан хаагчийг сүүлчийн замд нь үдлээ

2016-05-03 08:45:00

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Нэгдүгээр” багийн нутаг “Улаан хад” гэх газарт тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Буянжаргал албан үүргээ гүйтцэтгэж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 23-ны өдөр гарсан. Хэргийг эргэн сануулахад, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын цагдаагийн хэлтэст "Нөхөр нь архидан согтуурч, агсам тавиад эхнэр хүүхдээ зодоод байна" гэх дуудлага малчны хотноос ирж, тус дуудлагын дагуу амиа алдсан талийгаач очсон байдаг юм. Хүчирхийллийг таслан зогсоохоор очсон цагдааг согтуу эр калибир маркийн буугаар буудаж, амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Цагдаагийн Ерөнхий газрын даргын зөвлөл, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нар мөрдөс нэгт нөхрөө сүүлчийн замд нь үдэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Тус газраас мөрдөс нэгт алба хаагчаа дурсан ийнхүү эмгэнэл илэрхийллээ. 

ТАНГАРАГИЙН ХУУДСАНД ЗУРСАН ГАРЫН ҮСЭГ ЧИНЬ ТОДХОН ҮЛДЛЭЭ

Урь анхилсан хаврын эхэн сард хайртай хүүгээ, дүүгээ, ахыгаа, анд нөхрөө цаг бусаар алсын замд үднэ гэдэг дэндүү уйтгартай байлаа. Цэл залуухан дэд ахлагч ирээдүйн зүг гэгээн бодол тээж тэмүүлэх их замын эхнээс ийнхүү буцав.

Арвайхээрийн дунд сургуулиас цагдаагийн алба хаагч болно гэсэн мөрөөдөлтэй төгссөн жаалхүү эрийн цээнд хүрч, Хууль сахиулахын Их сургуулийн ахлагчийн сургуульд амжилттай суралцаж төгсөөд, нутагтаа томилолт өвөртлөн ирж, Өлзийт сумын цагдаа, Монгол банкны цагдаагаар ажиллаж байгаад ийнхүү Есөнзүйл суманд ажиллах болжээ. 

Тангараг өргөхдөө зурсан гарын үсэгний бэх хатаагүй шахам цөөхөн он жилүүдийг ардаа үдэж байгаад ийнхүү гэмт этгээдийн гарт халуун амиа алдаж, залуу насаа үдсэн хайран хүүгийн төлөө харамсаад баршгүй.
 

Зулын гэрэл сүүмэлзэж, зуурхан он цагийг хамтдаа үдсэн мөрдөс нэгт нөхөд нь сүүлчийн замд үдэх ёслолын жагсаалд бэлхэн зогссон энэ өдөр тэнгэр хүртэл уйлагнах нь эрэлхэг хөвгүүнийг хөх тэнгэр ч үл мартана. 

Гэргийн гараас цай амсаж,гэрэлт орчлонд амьдарсны утга төгөлдөр хөөрхөн хүүгээ гар дээр өргөн эрхлүүлж амжилгүй, төрүүлж өсгөсөн ээж аавынхаа төөрөг тавиланд гуниг хуруулан буруу гартны ирт мэсэнд амиа алдсан  хүүгээ үеийн үед бид дурсах болно. Арвайхээрийн тэнгэрт бороо зүсэрч байгаа ч Монголын цагдаагийн хүч сүрийг илтгэх цагаан шонхорын хурц хараанаас гэмт хэрэгтэн бүр бултах газаргүй. Ум сайн амгалан болтугай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Jiriin irgen
Gadaad uls orond bol buu barisan baih yum bol tsagdaa nar shud l buudah erhtei manaid bol herev buudaj gemteesen bol ooroo shorond orno ene baidlaasaa aigad ooroo ulaan gar am heleeree zohitsuulah gej oroldson baih da hoorhii. Tsagdaagiin erh khaana baina
2016/05/04 103.17.108.42
naraa
Aav eejiin setgel zurh n yaj shimshirch zobj bgaag mash ih mederch bna. Um sain amgalan boloh boltugai.
2016/05/04 103.17.108.42
Kkk
Uvurkhangaid notstoi hereg gardiimuu. selenge dornodiig bodwol baga bh.
2016/05/04 103.17.108.42
Chamaig hun alah geed baival Chi muu gulug hamgiin turuund tsagdaad handana daa.
2016/05/04 103.17.108.42
Ум маани бадмихум. Нэг айлыг зовлонд унагалаа даа, муу алуурчин.
2016/05/03 103.17.108.42
zochin
chingis haan uhsen tsagdaad yamar hamaa ba zan haritsaa muutai turiin nereer hun daramtalsan heterhii huuliar ailgaj daramtalsanaasaa bolj aluulsan baihaa
2016/05/03 103.17.108.42
Чамд Цагдаа дуудах цаг ирнэ. Тэр үед энэ үгээ санаарай. Хорвоо дээр хамгийн муу муухай бүхэний түрүүнд тангараг өргөсөн цагдаа очдог юм. Цагдаагийн ажлыг чам шиг нусан дарцагын боддог шиг ажил биш.
2016/05/03 103.17.108.42
Ум маани бад ми хум.
2016/05/03 103.17.108.42
zochin
chi yamar t1 yum buchdeg mal veee orond n chi buuduulah bj
2016/05/03 103.17.108.42
Naad zagdaa chin xunii buug barij avaad ooroo oorinxoo amiig xorloogui biz????
2016/05/03 103.17.108.42
За болио энэ хэрэгт Чингис ямар хамаатай юм. Элийрэх юм аа
2016/05/03 103.17.108.42
zochin
hairan huuhed
2016/05/03 103.17.108.42
хайран хүү хөгийн муу архичин алуурчин ум сайн амгалан болтугай
2016/05/03 103.17.108.42
zochin
Ene uvurhangaihan gajig humuus yam aa dandaa notstoi hun amini hereg ene aimagt udaa daraa garlaa.Uurlahaaraa ih muguid uurtai
2016/05/03 103.17.108.42
avgai huuhdee l alna biz muruuruu ajlaa hiij yavsan tsagdaag alj baidag erguu huur uhsen ni bolj
2016/05/03 103.17.108.42
zz
Chingis haanii uiliin ur odoo bidend irj bna zugeer l huleen zowshoortsgoo oor argagui
2016/05/03 103.17.108.42
CHINGIS AIMAR HAR MORTEI ENERGITEI HUN YUM AAA
2016/05/03 103.17.108.42
CHINGIS AIMAR HAR MORTEI ENERGITEI HUN YUM AAA
2016/05/03 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment