8o
Улаанбаатар хот
mobile menu

Насанд хүрээгүй хүүхэд залуус аллага хүчирхийлэлтэй тоглоомыг олон цагаар тоглож байна

2016-05-03 09:30:00

Нийслэлд интернэт кафе цахим тоглоомын газар 500 гаруй бий гэх судалгаа байдаг ч өдөр ирэх тусам олширч хоосон байр сав болгон цахим тоглоомын газар бий болсон. Энэ төрлийн зөвшөөрөл авахад ч хялбархан болсон байна.Чамгүй ашиг олдог энэ бизнесийг бараг хүссэн бүхэн орц хонгилд ажиллуулж байгаа гэхэд хилсдэхгүй. Цахим тоглоомын газарт насанд хүрээгүй хүүхэд залуус аллага хүчирхийлэлтэй тоглоомыг олон цагаар тоглож байна. Хүүхдүүд  PC тоглоомд донтож улмаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эзэмчлүүлэхээс өөр аргагүй хүрдэг.

PC тоглоомд донтосон хүүхдүүдийн талаар сурвалжилхаар бидний хэлж заншсанаар” Шар хад-ын эмнэлэгийн зорьлоо. Төмөр сааралжин хаалгатай, бетонон хашаа бүхий эмнэлэгийн хашаагаар орлоо. Барилга нь хуучирсан эмнэлэгийн хаалгаар ороход эль хуль байдалтай, нэг л хөндий, өөрийн эрхгүй айдас төрүүлмээр дүр төрх угтлаа.  Хоёр давхарт  гарахад дадлагын бололтой хэдэн оюутан ном дэвтэр барьчихсан хоорондоо яриад сууж байв. Тус оюутнуудаас Хүүхэд өсвөр үеийн  клиникийн эмнэлэгийг  заалгаж  очлоо. Хаана юу байгаа мэддэггүй. Иймээс хүн гарч ирэхийн хүлээж 30 минут орчим зогслоо.  Гэтэл тор дүүрэн юм барьчихсан эмэгтэй хүрч ирлээ. Эгчээс  эмнэлэг рүү яаж орохыг асуулаа. "Хонх дарж ордог юм аа.  Тэгэхгүй бол эмч сувилагч гарч ирэхгүй гэв. Би өдөр хүүхдээ эргэхээр ирдэг. Энэ олон янзын хүүхэд хэвтэн эмчлүүлдэг учраас нэлээд хаалттай гэж хэлж болно" гэсэн юм. Хаалттай гэж хэлж болохоор энэ эмнэлэгт одоогоор хичнээн хүүхэд хэвтэж байгаа болон сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх үүднээс  Хүүхэд өсвөр үеийн клиникийн эмч А.Оюунжаргалтай уулзаж ярилцлаа.

-Цахим тоглоомд донтосон хүүхдүүд танай эмнэлэгт ирж эмчлүүлдэг. Одоогоор хичнээн хүүхэд эмчлүүлж байна вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндсэний төвийн  Хүүхэд өсвөр үеийн клиникид судалсан нарийн тоо судалгаа байхгүй. Cүүлийн гурван жил буюу 2014 онд 35 хүүхэд, 2015 онд 40 гаруй хүүхэд эмчлүүлсэн.  Харин энэ оны нэгдүгээр улиралын байдлаар 28 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байгаа. Энэ нь өссөх хандлагатай харагдаж байгаа биз. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн үндсэн эмчилгээ нь  танин мэдэхүйн  сэтгэл засал байдаг. Хүүхдүүд олон жил тоглосон учраас донтолын хэмжээнд хүрсэн  байгаа. Иймээс эмчилгээ ч гэсэн удаан хийгдэх ёстой. Тэгж байж донтолоос гарна.

-Эмнэлэгт   хүүхдүүд хэдэн хоног хэвтэж эмчлүүлдэг вэ. Эмчилгээн үнэ төлбөртэй хийгдэх үү?

- Улсын эмнэлэг учраас үнэ төлбөргүй.  Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацаа 10-14 хоног  байдаг. Энэ хугацаанд танин мэдэхүйн сэтгэл заслын эмчилгээг хийнэ. Мөн комьютерын хор хөнөөл, хүний сэтгэлзүйд ямар хор хөнөөлтэй гэдгийг ойлгуулах тал дээр ажилладаг. Эмчилгээний үр дүнгийг хэлэхэд бас хэцүү.  Эмнэлэгт хэвтэж эмчүүлж байгаа учраас донтолоос салах эхний эх үүсвэр. Харин  үлдсэн хугацааг  эцэг эхчүүд хариуцах ёстой. Түүнээс биш эмчид бүх зүйлээ даатгаснаас төгс болно гэж ойлгож болохгүй юм.  

-Хүүхдүүд цахим тоглоомд донтох ямар нэгэн шалтгаан байдаг л  учраас өдөр шөнөгүй, хонож өнжиж тоглодог байх.  Эмчилгээ хийлгэж байх хугацаандаа хүүхдүүд тоглоомд донтосон шалтгаанаа та нарт хэлдэг үү?

- Донтосон хүүхдүүд ямар нэгэн шалтгаан байдаг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй орчин, эцэг эхийн таагүй харилцаанаас болж хүүхдүүд гэр орноос зугтаж PC тоглоомын газар очиж тоглож хонох, эсвэл найз нөхдөө уруу татагдаж очиж тоглох гэх мэт шалтгаанууд байдаг. Иймээс энэ шалтгаануудыг арилгах хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд бид цахим тоглоом тоглосноор ийм муу дагавартай гэдгийг ойлгуулж өгдөг. Гэтэл  эмнэлэгээс гараад гэртээ харихаар нь эцэг эхийн харилцаа муу, анхаарал халамж муу байснаас болж хүүхэд ахиад л гэр орноос дайжиж, зугтаад тоглож эхэлдэг. Иймээс эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал сайн тавьх  хэрэгтэй. Хүүхэд хамгийн багадаа зургаан сар сэтгэлзүйн эмчилгээ, зөвлөгөө өгч тархинд ахиж ийм зүйл хийхгүй гэсэн ойлголтыг суулгаж өгөх хэрэгтэй.

-Цахим тоглоомд ихэвчлэн хэдэн настай хүүхдүүд донтож байна вэ.?

-Сүүлийн үед ихэвчлэн  12-18 насны хүүхдүүд илүү их  хандаж байна.  Энэ 12-аас доош насны хүүхэд  бас л тоглож байгаа. Гэхдээ  12-аас доош насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтанд байгаа учраас өөрсдөө  харьцангуй гайгүй байгаа юм. Харин 12 –18 насныхан эцэг эхчүүд том болчихсон гээд анхаарал сулардаг. Мөн 11 наснаас дээш насныханы сэтгэхүйн хөгжиж байдаг. Нөгөө талаараа бүх зүйлээ өөрөө шийдчих гээд  байдагтай холбоотой. Энэ үед анхаарал ч сулардаг, бүх зүйлээ өөрөө шийдээд олон хоногоор гадуур хонож, тоглоомоо тоглох гээд гэр бүлийнхэнтэйгээ харилцахгүйгээр ууртай болдог. Ингэснээр  гэмт хэргийн  холбогдох, гэмт хэргийн золиос болох магадал өндөр байдаг юм.  Харин бага насны хүүхдүүд эцэг эхийн хяналт дор байгаа болохоор харьцангуй гайгүй байдаг.Хүүхдээ тоглоом тоглоод гадуур тэнэж байгаа анзаарсан эцэг эхчүүд андаж, хүүхдээ авч ирдэг. Түүнээс биш хүүхэддээ  анхаарал тавьдаггүй, зөнгөөр нь хаячихсан эцэг эхчүүд байж л байгаа. Ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд байгаа. Охидууд цахим тоглоомын газар хонож өнжиж тоглох нь харьцангуй бага байдаг.

- Хүүхдүүд өөрсдийн сайн дураар ирж зөвлөгөө зөвлөмж авдаг уу?

-Сайн дураар ирнэ гэж байхгүй. Эцэг эхчүүд нь авч ирдэг.

- Эмнэлэгт 10-14 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж  гарчихаад  дахин донтсон гэж  ирэх тохиолдол хэр байна?

-Өөрийгөө аливаа эрсдэлээс татаж авах сэтгэлийн тэнхээгүй, өөртөө итгэлгүй, бусдыг дуурайх хандлагатай хүүхдүүд дахин ирэх тохиолдол байдаг.

А. Золжаргал: Цаг хэтрүүлж ажилласан,  зөрчилтэй  24 газрын үйл ажиллагаа зогсоосон

Улаанбаатар  хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч цагдаагийн ахмад Г.Золжаргалтай ярилцлаа.


-Цахим тоглоомын газар шалтгалт хийсэн. Энэхүү шалгалтанд хичнээн байгууллага хамрагдсан вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2013 он арванхоёрдугаар сарын  14-ны өдрийн 413 тооллоор цахим тоглоомын үйл ажиллагааны  зохицуулах журмын хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт шалгалтыг  явуулсан. Энэхүү шалгалтанд  интернэт кафе 75, цахим тоглоомын  газар 248   газар хамрагдсан байгаа. Шалгалтаар  журмын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 51 газрыг тогтоосон. 

-Шалгалтаар ямар зөрчил илэрсэн вэ?

-Шалгалтын явцад цахим тогтоомын үйл ажиллагааг зохицуулах журмын 4.1 буюу орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулах хориглосон заалт зөрчсөн 36 газар, орон сууцны өртгөлд 8, гэр хороололд 81, үйлчилгээний газарт 60 газар  байрлаж байгааг тогтоосон. Мөн дохиолтой 13 хамгаалалттай 8, камертай 236, камергүй 12  газруудыг бүртгэж судалгаанд авсан байгаа. Цаг хэтрүүлж ажилласан  зөрчилтэй нийтдээ 24 газрын үйл ажиллагаа зогсоож, захиргааны  хуулийн 42.2 дахь заалтыг үндэслэн 24 иргэнийг 480 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. 

-Цахим тоглоомын газарт хэрхэн хяналт тавьдаг  вэ. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлийн хаанаас олгодог вэ?

-Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газраас үндэслэл авч цагдаагийн байгууллагаас санал өгдөг.  Үүний дагуу харилцаа холбооны зохицуулах хорооноос бүртгэлийн олгодог юм. Гэвч бүртгэлийн гэрчилгээтэй газрууд хяналт  тавих  журмын зохицуулалт байхгүй байгаа. 

-Нийтдээ 24 газар цагийг хэтрүүлэн ажилласан гэж байна. Одоо цахим тоглоомын газруудад сургуулийн хүүхдүүд нэлээд их хонож тоглодог. Цахим тоглоомын газрууд  хэдэн цаг хүртэл ажиллах ёстой байдаг вэ?

-Журамдаа өвөл, зун улиралд ажиллах цагийн хувиарыг нарийн тусгаж өгсөн байгаа.  Мөн 9-16 насын хүүхэд тоглоно гэж заасан байгаа. Одоогийн байдлаар бага насны хүүхэд тоглож болохгүй гэсэн журам заалт байхгүй. Манай байгууллагын зүгээс цагийн хувиар дээр хяналт тавьж ажилладаг.  Иймээс эцэг эхчүүд  хүүхдээ хичээлээ тарчихаад юу хийж байна гэдэг дээр хяналтыг маш сайн тавих хэрэгтэй. Эцэг эхийн хяналт муу байгаа учраас хүүхдүүд цахим тоглоомын газар тоглож, гэмт хэргийн золиос болдог.

-Сургуулийн хүүхдүүд цахим тоглоомыг олон цагаар тоглосноос болж, донтох тохиолдол их байдаг. Танай байгууллага дээр цахим тоглоом донтсоноос болж гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн үү?

-Одоогийн байдлаар цахим тоглоомд донтсоноос болж  гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдээгүй байна. Хүүхдүүд цахим тоглоомд донтсон тохиолдол  Сэтгэцийн эрүүл мэндийн үндсэний төвд очиж эмчилгээ хийлгэдэг учраас хичнээн хүүхэд цахим тоглоомд донтож, эмчилгээ хийлгэсэн талаар тоон судалгаан тухайн эмнэлэгт байгаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
э
төв цэнгэлдэхийн доор нэг хогийн тоглоомийн газар байна. өглөө хоносон хүүхдүүд гарч харагдах юум цагдаа хажууд нь байдагч тоохгүй юум хаалгах хэрэгтэй хүүхэд сүүлдээ мөнгө хулгайлж тоглох юум
2016/05/04 103.17.108.42
зочин
Ямар их үг үсгийн алдаатай, өгүүлбэрийн найруулга зүйгүй бичдэг юм дээ Сэтгүүлч минь
2016/05/03 103.17.108.42
yag unen sharhad geheer galzuu soliotoi hunii emnelg ej boddog huuchnii uzliig odod bolih heregtei yun yaduu ornii huuhduud tiim emenelgt hebteh gadaadad bol saihan maidraltai ajiltai hudumurtei erdiin humus setgel sana streest orood ene emch emnelgeer
2016/05/03 103.17.108.42
Сэтгэцийн өвчнийг дан ганц галзуу, солио гэж ойлгож болохгүй. Сэтгэл санааны хямралд өртсөн хүн хямралаасаа гарч чадахгүй бол эмнэлэгт эмчид хандаж, зөв оношлуулж тохирсон эмчилгээгээ хийлгэх ёстой. Гэтэл "эмнэлэгийн хаалгаар ороход эль хуль байдалтай, нэ
2016/05/03 103.17.108.42
zochin
ireeduin tuluu iim sedviig sain hunduj gargaj baih shaardlagatai
2016/05/03 103.17.108.42
hunduh yost sedewg hundsun bn.dahiad jaahan uhaarai
zochin
2016/05/03 103.17.108.42
hunduh yost sedewg hundsun bn.dahiad jaahan uhaarai
zochin
2016/05/03 103.17.108.42
hunduh yost sedewg hundsun bn.dahiad jaahan uhaarai
zochin
2016/05/03 103.17.108.42
hunduh yost sedewg hundsun bn.dahiad jaahan uhaarai
zochin
2016/05/03 103.17.108.42