8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ус амьдралын түлхүүр” дэвжээ тэмцээнийг Өмнөговь аймгийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа

2016-05-03 10:14:00

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын газар  хамтран хүрээлэн буй орчин говийн хамгийн үнэт баялаг болсон усны нөөцийн ашиглалт хамгаалалт, нөхөн сэргээх боломж, усны хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор бүх сумдын дунд "Ус амьдралын түлхүүр" дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Төрийн албан хаагч, ус ашиглагчийн төлөөлөл, биенес эрхлэгч, малчин, тариаланч гэх мэт салбар бүрийг хамруулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцсоноороо илүү онцлогтой болсон юм. Түүнчлэн оролцогчдын бүтээлч сэтгэлгээ, уран сайхны тоглолтуудаар дамжуулан усны хуулийг сурталчлах, усыг хамгаалах зэрэг олон санаануудыг иргэдэд хүргэсэн үр дүнтэй ажил болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. 

Баруун бүсийн сумдаас аймгийн гурван удаагийн аварга Сэврэй сумын “Бүлээхэн хонгорын элс” баг, төвийн сумдаас Мандал-Овоо сумын “Онги мандал” баг, зүүн бүсийн сумдаас Цогтцэций сумын баг тус тус тэргүүлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл