8o
Улаанбаатар хот
mobile menu

Алимаар ходоодоо цэвэрлэх арга

2016-05-03 14:44:00

 Эрүүлжиж, гоолиг болохын тулд юуны өмнө биен дэх хорт бодисоо гадагшлуулж, цэвэрхэн сайхан болох хэрэгтэй. Алимны цэвэрлэгээ нь шинжлэх ухаанаар нотлогдсон хамгийн эрүүл арга гэдгийг эмч нар зөвлөж байна.

Өглөө босоод өлөн элгэн дээрээ нэг литр усыг бага багаар ууна. Ядаж 500 грамм ус ууж заншаарай. Шүдээ угаахгүйгээр шууд өлөн элгэн дээрээ усаа ууна. Энэ нь урд өдрийн идсэн хоолны үлдэгдлийг гаргадаг. Хүйтэн бүлээн ус ууна.

Усаа уучихаад өглөөний 3 ширхэг алимаа иднэ. Өдөр нь дахиад 3 ширхэг алим иднэ. Энэ хооронд алимны 100 хувийн цэвэр жүүс ууна. Ер нь өдрийн туршид 9 ширхэг алим, 2 литр цэвэр жүүс ууна гэж тооцоолох хэрэгтэй. Жүүсээ бага багаар өдрийн туршид ууна. Гэдэс чинь хэчнээн цүдийсэн ч тэвчээд уугаарай. Энэ нь цэвэрлэгээ хийж байгаа хэрэг. 3-4 литр усны дараа усаараа гүйлгэдэг гэж ярьдаг. Зарим бохирдол багатай хүн 2 литр орчмыг ууж гүйлгэсний дараа бүрэн цэвэрлэгддэг тохиолдол бий. Ингээд хамгийн сүүлд бараг усаараа гүйлгэсний дараа цэвэрлэгээ дууссан гэсэн үг. Шууд мах идэж болохгүй. Сүүтэй будаа, бантан гэх мэт хөнгөн хоолыг 2-3 хоног хэрэглэх хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
goolingoo
zugeer l yum b.a
2016/05/03 103.17.108.42
goolingoo
zugeer l yum b.a
2016/05/03 103.17.108.42
br
Arai l het tuilshirchih yum aa totgmol alim ideh bol erdiin.
2016/05/03 103.17.108.42
br
Arai l het tuilshirchih yum aa totgmol alim ideh bol erdiin.
2016/05/03 103.17.108.42