8o
Улаанбаатар хот
mobile menu

Жинлүүр: Таны орлогын үүд нээгджээ

2016-05-23 08:57:00

Хонь: Санхүүгийн хүндрэл үүсэх бололтой. Сарын эхний өдрүүдэд хэт үрэлгэн байсныхаа горыг амсаж эхэлнэ. Ажлын эрч хүч нэмэгдэж, бүтээмж дээшилнэ. Сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Бусадтай маргалдах, хэрүүл тэмцлээс зайлсхийгээрэй. Ялангуяа гэр бүл, ойр дотныхондоо муухай ааш гаргаж, гомдоох бололтой. Мэдлэг боловсролоо дээшлүүлж, мэргэжил дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Үхэр: Романтик үйл явдлаар дүүрэн долоо хоног айсуй. Хайр дурлалд үл ойлголцол тайлагдана. Хосуудын харилцаа улам дотнож, дараагийн шатанд шилжихэд бэлэн болсныг та ойлгоно. Зарим нь экстэйгээ эргэн харилцаа тогтоох бололтой. Ажил, бизнесийн үйл хэрэгт аливаа зөрчил, маргаанаас зайлсхийгээрэй. Орлогоос хэтэрсэн зарлага таны санааг зовоох бололтой.

Хамтатгах: Эдгээр өдрүүдэд та ажил ихтэй байна. “Хийх ажил үстэй толгойноос их байна” гэдэг үгийг ийм өдрүүдэд л хэлдэг болов уу? Их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэй болох үед та бухимдах бололтой. Гэхдээ гэр бүл, ажлын аль нь чухал вэ гэдгийг та бодоод нэг үзээрэй. Орлого нэмэгдэж, хүссэн худалдан авалтаа хийх боломжтой болсон нь таныг баярлуулна.

Мэлхий: Сэтгэл хөдлөл ихтэй байна. Таны сэтгэл санаа хэт баяр баясгалан эсвэл сэтгэл гутрал гэсэн хоёр туйлын хооронд хэлбэлзэнэ. Иймд аль болох биеэ барьж, тайван байхыг хичээх хэрэгтэй. Асуудал тулгармагц дэлхий сүйрсэн мэт царайлан суухын оронд шийдэх арга замыг эрэлхийлээрэй. Урам зориг сэргэж, ажиллах дур сонирхол нэмэгдэнэ. Энэ нь таны бүтээмжийг дээшлүүлж, орлогоо нэмэгдүүлэхэд тусална.  

Арслан: Таны амьдралд шинэ үе эхэлж байна. Амьдрал чинь ямар ч өөрчлөлт гарсан бай эерэг талыг нь олж харахыг хичээгээрэй. Өөрчлөлтөд дасахад танд багагүй хугацаа шаардаж мэдэх юм. Гэр бүл, ойр дотныхны зүгээс сэтгэл санаа, эд материалын дэмжлэг тус нэмэр болно. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч бага зэргийн саад тулгарахыг анхаараарай.

Охин: Сэтгэл санаа тайван, аз жаргалтай байна. Таны амьдрал нэгэн жигд урсгалд орсон мэт танд санагдаж болох юм. Шинэ хүсэл мөрөөдлийн эрэлд гарч, өөрийгөө таньж мэдэхийг оролдоорой. Аз туршиж, эрсдэлтэй алхам хийхээс айх хэрэггүй. Ажилдаа амжилт гаргах боловч хамт олны зүгээс атаархал их байна. Орлого бага зэрэг нэмэгдэх боловч санасан хэмжээнд хүрэхгүй.

Жинлүүр: Таны орлогын үүд нээгджээ. Энэ долоо хоногт ажил, бизнесийн үйл хэргээс ахиу ашиг цуглуулж чадна. Удаан хугацааны өмнөх өгсөн өр, зээлээ буцааж авах магадлалтай. Бусдын өмнөөс шийдвэр гаргаж, эрсдэл хүлээх хэрэгтэй болж магадгүй. Сайтар тунгаасны эцэст шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр бие тань тавгүйрхэх бололтой.

Хилэнцэт: Сэтгэлээ ариусгаж, бясалгал хийгээрэй. Бусдад хар санаж, муу юм төлөвлөх хэрэггүй. Дайснаасаа өс авах хамгийн шилдэг арга бол аз жаргалтайгаар инээмсэглэх гэдгийг санаарай. Танд буруу зүйл хийсэн нэгнийг өршөөж, уучил. Энэ нь таны сэтгэлд тайтгарлыг авчирна. Ажлын шинэ санал хүлээж авснаар завгүй байх бололтой. Орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх тул санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй.

Нум: Амьдралын эрч хүч буурна. Сэтгэл санааны байдлаас шалтгаалан нойргүйдэх, хоолны дуршил буурах магадлалтай. Эрч хүчээ сэлбэхийн тулд амьдралын хэв маягаа өөрчил. Гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, зугаацаж, цэнгэ. Ажил, бизнесийн үйл хэргээ хамтрагчдаа даатгаж орхиод өөртөө илүү цаг гаргахыг хичээгээрэй.

Матар: Өөрийгөө нээж, тойргоосоо гарах хэрэгтэй. Танилын хүрээгээ тэлж, олон нийтийн арга хэмжээнд түлхүү оролц. Найз нөхдийн дунд үл ойлголцол тайлагдаж, хардалт сэрдэлт дуусгавар болно. Ажилдаа төвлөрч чадахгүй бол үр дүнтэй ажиллаж чадахгүй. Гэр бүлийнхэндээ хандах хандлагаа өөрчилж, илүү их цагийг хамт өнгөрөөгөөрэй.

Хумх: Ажил хэрэг амжилттай байна. Таны мэргэжлийн ур чадвар дээшилж, карьер ахих болно. Санхүүгийн нөөц боломжоо зөв тооцоолж, хэрэггүй зарлага гаргах хэрэггүй. Мөнгөө эд зүйл худалдан авахад биш мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зарцуул. Хайр дурлалын харилцаанд эргэлзээ бий болно.

Загас: Урам зориг сэргэж, эрч хүч нэмэгдэнэ. Ертөнцийг харах таны өнцөг өөрчлөгдөж, өөрөөр сэтгэж эхэлнэ. Энэ нь таны шинэ хандлага ажил, амьдралд эерэг өөрчлөлтийг авчирна. Аялах, гадаадад суралцахад таатай. Ганц бие хүмүүс толгой эргэм амрагийн явдалд дурлах бололтой. Гэвч хэнтэй гэдгээ сайн тунгаагаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл