8o
Улаанбаатар хот
mobile menu

Голомт банкинд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль үйлчлэхгүй

2016-05-23 09:40:00

ИЛ ЗАХИДАЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ,

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.ЗОРИГТ,

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ

ТАНАА 

                       

            Монгол улсад эрх зүйт, төр нийгмийг байгуулан хөгжүүлэх төрийн байгууллын гол институцын нэг болохшүүх засаглал тэр дундаа Улсын Дээд Шүүхийгиргэн бид хууль ёсийг сахин хэрэгжүүлэх, зөв буруу, шударга үнэнийг тогтоох эцсийн зогсоол гэж итгэл найдвар өвөрлөж амьдардаг билээ.

            Гэтэл итгэл найдварын маань цайз хэрэм болох шүүх засаглал хэрхэн хууль ёсийг завхруулж,  төр түмний хөрөнгийг хууль бусаар шүүхийн шийдвэрийн нэрийн дор хүч түрэн авах нөхцөлбололцоог мөнгөтэй, нэр хүчтэй нэгэнд олгож байгааг олон түмэнд ил болгон, бодит үйл явдал, баримтад үндэслэн Та бүхэнд сонордуулж байна.

УДШ-ын 2016.05.19-ны өдрийн хуралдаанаар Голомт банк ба “Востокнефтегаз” ХХК-ийн /цаашид “ВНГ” гэх/ хооронд 2011 онд байгуулсан 20.6 тэрбум төгрөгийн зээлийн маргаантай асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016.01.05-ны өдрийн 102/ШШ2016/00319 дугаар шийдвэртэй, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн 2016.03.07-ны өдрийн 461 дугаар магадлалтай хэргийг шүүгч Ц.Амарсайхан, Х.Эрдэнэсувд, Б.Ундрах, П.Золзаяа,Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэйгээр авч хэлэлцсэн юм.

Шүүхээс нүдээр үзэж, чихээр сонсоход бэрх, арай ч үгүй байлгүй дээ гэмээр,илтэд нэг этгээдэд үйлчилсэн, төрийн өмчлөх эрхэд дур мэдэн халдсан итгэмээргүй шийдвэр гарах юм.

1.Төрийн өмчөөр дампуурсан компанийн өрийг төлүүлэхээр болов. Одоогоос 3 жилийн өмнө БГД-ийн шүүхийн шүүгчийн 2012 оны 674 дүгээр захирамж, Засгийн газрын 2013.06.22-ны өдрийн хуралдааны 30-р шийдвэр, Төрийн өмчийн хорооны 2013.10.10-ны өдрийн 555 дугаар тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу ВНГ компанийн эд хөрөнгүүд нь улсад төлөх татварын өр төлбөрт хураагдаж, төрийн өмчид шилжсэн юм.  Гэтэл дээрхи эрх зүйн актууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байхад ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эзэмшиж, ашиглаад 3 жил гаруй болж байгаа 25.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй Нефьт хангамжийн баазаар дампуурч, татан буугдсан, хувийн өмчийн ВНГ компанийн Голомт банкинд төлөх хиймэл зээлийн өрийг төлүүлэх шийдвэрийг өмчийн эзнийг нь шүүх хуралд оруулахгүйгээр гаргалаа.

2. Дампуураад татан буугдсан компани дээр төлбөр төлүүлэх шийдвэр гаргав. ВНГ нь өмч хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болж цаашид үйл ажиллагаа явуулахгүй болсон тул төлбөр нэхэмжлэгчдийн шаардлагаар 2015 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсэж, тус шүүхийн шийдвэрээр дампуурч, татан буугдсан юм.  Гэтэл дампуурч, татан буугдсан компаниас 22.1 тэрбум төгрөгийн төлбөр гаргуулах, түүнийг нь төрийн өмчөөр төлүүлэх шийдвэрийг манай УДШ-ын эрхэм шүүгчид гаргалаа.  Уул нь Дампуурлын тухай хуулийн 21-р зүйл, Иргэний хуулийн 68-р зүйлээр төлбөр нэхэмжлэгчдийн бүгдийнх нь эрх ашгийг тэгш хангах үүднээс дампуурч байгаа компаниас төлбөр нэхэгчдийн нэхэмжлэлийг дампуурлын хэрэгт нь хамтад нь нэгтгэн шийдвэрлэдэг билээ. Энэ талаар шүүхэд ВНГ-иас хүсэлтүүдийг өгсөн боловч Голомт банкны нэхэмжлэлийг дампуурлын хэрэгт хамтад нь шийдвэрлэхгүй заавал тусад нь шийдэж, төлбөрийг нь онцгой хөрөнгөөр барагдуулна гэж манай шүүх үзэж, нэг этгээдэд хуулиас давсан давуу эрх олгох юм. 

3. Голомт банкинд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль үйлчлэхгүй.  Шүүхэд нэхэмжлэл, давах болон хяналтын гомдол гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173.3-т “Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ” гэж, 173.2-т “Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчийн гомдлыг хавсарган... хүргүүлнэ” гэсний дагуу нэхэмжлэлийн үнийн дүнд 0.5 хувийн улсын тэмдэгтийн хураамж төлдөг билээ. Энэхүү хэрэг нь маш тодорхой 20.6 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ, түүний барьцааны гэрээнд 20.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн  Нефть баазын барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан иргэний хэрэг бөгөөд анхан шатны шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамж нь 110.3 сая төгрөг юм. Гэтэл Голомт банкнаас УДШ-д гаргасан гомдолдоо эд хөрөнгийн бус, үнэ тодорхойлох боломжгүй нэхэмжлэл хэмээн 70’200 төгрөг буюу 110’253’634 төгрөг дутуу төлсөн байхад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүгч Ч.Цэнд зөв байна гээд хяналтын гомдлыг нь хүлээн авчээ.  Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гомдлыг УДШ-ээр хянан хэлэлцэхгүй байхыг хүссэн хүсэлтийг УДШ-ын шүүгч Ц.Амарсайхандгаргаад ч тусыг эс оллоо. Эрхэм шүүгч Ч.Цэнд, Ц.Амарсайханнараа, та нар ийм үйлдэл яаж хийжчадаж байнаа?  Голомт банк тэмдэгтийн хураамж төлдөггүй төрийн байгууллага болсон юм уу эсхүл Голомт банк 110 сая төгрөг төлж чадахгүй төлбөрийн чадваргүй болсон юм уу? Энэ 110 сая төгрөг танай дүүргийн шүүхийн бүтэн нэг сарын төсвийн мөнгөтэй тэнцүү шүү дээ. 

4. Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт гэж үзэхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2015.11.23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ВНГ-д олгогдсон гэх зээлийн мөнгөний 17’534’600’000 төгрөг, 900 000 ам доллар буюу нийт зээлийн 95 хувьтай тэнцэх бэлэн мөнгөний чекийн баримтуудын мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг нь хуурамч болохыг тогтоосон ба Голомт банкны холбогдох ажилтнууд өөрсдөө өмнөөс нь гарын үсэг зурж бусад гуравдагч этгээдийн төлбөрт суутган авсанаа хүлээн зөвшөөрдөг. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу хариуцагч өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг тодруулах нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байдаг.  Гэтэл УДШ нь Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзлээ.  Энэхүү зээлийн гэрээ нь анхнаасаа дүр үзүүлсэн, халхавчилсан гэрээ болох нь нотлох баримтаар болон Токио дахь ОУ-ын Арбитрын Шүүхийн шийдвэрээр аль 2013 ондтогтоочихсон байхад Голомт банкинд төрийн өмчийн нефьт баазыг өгөхийн тулд бодит зээлийн гэрээ болгон хувиргаж, 3 жилийн өмнө чөлөөлөгдсөн барцааны хөрөнгийг нь луйвардан авлаа.

5. Голомт банкийг Гүйцэтгэх захирал нь төлөөлдөггүй бөгөөд эрх, мэдэлгүй.  Одоогоос гурван жилийн өмнө Голомт банкны Гүйцэтгэх захирал асан Г.Ганболд /Одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга/ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газруудад тус банкны барьцаанд байгаа ВНГ компанийн хөрөнгийг татварын өрөнд өгөх нөхцөлөөр барьцаанаас чөлөөлөхөө мэдэгдэж, үүний дагуу Засгийн газар, ТӨХ-ны шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлээр хөрөнгүүдийг улсад авсан.  Гэтэл одоо болохоор Голомт банк уг шийдвэрээ хүчингүй, гүйцэтгэх захирал тийм эрхгүй гэж шүүхэд мэлзэх юм. Банкны эрхэм ТУЗ-ын даргаа, төрийн өмч эзэнгүй хэн дуртай нь авч, өгч байдаг хөрөнгө биш ээ, түүний цаана түмний нүд байдаг юм шүү!

6.  Төрийн өмчийн хороо татан буугдсанаар төрийн өмч эзэнгүй болжээ. ТӨХ татан буугдах болсноор Голомт банк нь төрийн өмчийг хууль бус шүүхийн шийдвэр гаргах замаар өмчлөлдөө шилжүүлэн авахаар шүүхэд хандсан, үүнээс үүдэн төрийн өмчийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа тул зохих арга хэмжээ авах талаар Сангийн яаманд удаа дараа хандсан. Одоо ийм хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн өмчийн эрх ашгийг хамгаалах ганцхан боломж үлдсэн. Тэр нь УДШ-ийн Ерөнхий шүүгчид хандан гомдол, хүсэлтээ гаргах. Та бүхнийг төрийн өмчийн эрх ашгийг эцсийн хүртэл хамгаалан, албан үүрэгтээ хариуцлагатай хандана гэдэгт найдаж байна.

7. Эрхэм Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, УДШ-ийн Ерөнхий шүүгчээ Та бүхэн УДШ дэх бүлэглэлүүдээ зогсоох, зохицуулах арга хэмжээ авах болоогүй юу?!  Олны дунд сүүлийн үед “Нийслэлийн бригад” нэртэй бүтэц УДШ-д бий болсон талаар чамгүй ярьдаг.  Энэ нь Нийслэлийн шүүхээс гаралтай, тэнд хамт ажиллаж байсан олон шүүгчид нэгэн зэрэг УДШ-ийн иргэний танхим болон танайд ажиллах болсон асуудал бөгөөд энэ нь хэргийн оролцогчдод хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэхэд бодит эргэлзээ, тээнэгзэлийгтөрүүлэх болсон. Зөвхөн саяын болсон хуралд оролцсон 5 шүүгчийн 4 нь Нийслэлийн шүүхээс гаралтай шүүгчид хамтдаа хуралд орж байна.  Та бүхэн энэ асуудлаа анхааран зохицуулж шийдвэрлэхгүй бол иргэд, олон түмний шүүхэд итгэх итгэл өдөр бүр алдарсаар байна шүү!  Иргэд шүүхэд итгэл алдах үед Төрд итгэхгүй, Төрд итгэлалдах үед Улс үгүй болох билээ!

 

Хуульч О.Дарханбаатар.

2016.05.23-ны өдөр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ардчилсан залуучуудын холбооноос гарсан оффшор Баярцогт, Голомтын Баясаа, сайхан Сайханбилэг, Ганболд эд нар Төрийн өмчийг сайхан самарж байнаа.
2016/05/23 103.17.108.42