8o
Улаанбаатар хот
mobile menu

Хурд хэтрүүлснээс болж 4 хүн нас баржээ

2016-05-23 16:48:00

Автомашин жолоодож явах үедээ хурд хэтрүүлснээс болж осолд орох, амь насаа алдах харамсалтай тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ийм төрлийн хоёр хэрэг гарч, 4 хүн нас баржээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багаас 16-р зөрлөг хатуу хучилттай замд “Т.Cresta” маркийн автомашин онхолдож жолооч 39 настай эрэгтэй Т газар дээрээ нас барсан алдсан байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багаас УБ хот явах чиглэлд шороон замд “H.Grace” маркийн авто машины жолооч М нь “H.Avante” маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эмэгтэй Ц, 22 настай эрэгтэй Е нар мөн газар дээрээ нас баржээ. Мөн аймгийн Батноров сумын Бэрх тосгоноос 15 километрт шороон замд Мустанг маркийн автомашин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Х нас барсан хэрэг гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цогтоо
Хурдаа тохируулж аюулгүй байдлаа хангаж явах нь нэн чухал . Хурд хэтрүүлснээр тухайн жолооч , зорчигчдын амь нас , эрүүл мэндтэй шууд холбоотой гэдгийг анхаарах хэрэгтэй . Манайхан гэрэл шилжүүлэх асуудал дээр үнэн хойрго ханддаг . Өөрөө хурц гэрэлтэй яв
2016/05/24 103.17.108.42
sdfsdf
malnuud, shuluun zamd nisej bolno gej bodcon.
2016/05/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment