8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Дэлхийн тамхигүй өдөр тохиож байна

2016-05-24 09:00:00

Жил бүрийн 5 сарын 31-ний өдрийг Дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн анх Тамхины эсрэг өдрийг тэмдэглэхээр болж байсан аж. Түүнээс хойш дэлхийн бусад улс орнууд нэгдэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьж байжээ. Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч болтугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байна. Энэ жил тамхигүй өдрийг “Тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тамхины хяналтын тухай хууль гарсантай холбогдуулан тус хуулийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдэд тамхины хор хөнөөлийг сурталчлах, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой байгаа аж. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл