8o
Улаанбаатар хот
mobile menu

“АН” оффшор данстай хүнийг нэр дэвшүүлэхгүй VS МАН?

2016-05-24 09:01:00

Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид дотор манай улсаас 49 нэр бүхий хүмүүс багтсан. Дэлхий энэ асуудалд анхааралтай хандаж данстай хүмүүсийг ажлаас нь халж эхэлсэн.  "The Panama papers"-ын дэлгэсэн мэдээллийн дагуу ОХУ хараат бус комисс байгуулан шалгалт явуулж эхэлсэн бол БНХАУ оффшор данстай хүмүүсийг ажлаас нь чөлөөлж эхэлжээ. Тэгвэл манай улс эхнээсээ арга хэмжээ авч эхэлсэн.

 Тодруулбал, оффшор данстай эрхэмүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх талаар иргэд, зарим хуульч өмгөөлөгч гомдол гаргасанаар ЭЦГ-аас шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Мөн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд оффшор бүсэд нэр дэвшүүлэхгүй мөн бусад намуудыг ч мөн нэр дэвшүүлэхгүй байх уриалга гаргалаа. Гэхдээ тэд өндөөрийг хүртэл өөрсдийгөө өмөөрч, хувьцаа худалдаж авах, зарах эрхтэй гэсэн байр сууриндаа хатуу зогсож байна.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Сү Батболд саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцор үеэрээ “49 хүний нэр дотор миний нэр гараагүй. Өөрөөр хэлбэл, Сү батболд надад оффшор данс байхгүй. Үндсэн хуулиараа аль ч хүн хувьцаа худалдаж авах, зарах эрхтэй. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой юм байна. Дэлхийн улс орнуудад хувьцаа арилжааж байдаг нь хэвийн хэм хэмжээ байдаг” гэсэн хариултыг хэлж байна.

Харин оффшор данстай Д. Цогтбаатар энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Би тухайн үед БОНХЯ-ы сайд байгаагүй ш дээ. Энэ чинь хүний насаар ярьвал бүтэн үе мултрах хэмжээний буюу 13 жилийн өмнө болсон үйл явдал. Би тухайн үед Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх байсан. 2003 онд болсон зүйл. Тухайн үед манай найзууд гаднаас хөрөнгө оруулалт оруулая гээд ирэхэд би дэмжсэн. Хувьцаа авах боломж байгаа гэхэд би өөрийн мөнгөөр худалдаж авсан. Тухайн үед би Капитрон банкнаас шилжсэн хуулга надад байгаа. Гэхдээ хоёр хүний мөнгийг нийлүүлээд явуулсан. Ж.Оюунгэрэл захиралын мөнгө. Өөрийнхөө мөнгийг би шилжүүлсэн” гэсэн зүйл ярив. Яагаад Ж.Оюунгэрэл, Д.Цогтбаатар нар мөнгөө хамтад шилжүүлэх болов. Оюунгэрэл захирал тухайн үед Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх байсан Д.Цогтбаатарын мөнгийг төлсөн үү гэдэг нь асуудтын тэмдэг хэвээр үлдэж байна. Ямар ч байсан тэд  ОХУ-ын тэрбумтан Олег Дерипаскагаа хувьцаа худалдаж авсанаа хүлээн зөвшөөрч ийнхүү ярив.

Улс төрийн өндөр албан тушаалтан байсан, байгаа хүмүүсийн хувьд энэ үйл явдал хэр шударга вэ. Өнөөдөр энэ эрхэмүүд ядаж л албан тушаалаа хүлээлгэн өгөөд, сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй.

Энэ улс төрд яаж орж ирсэн, тэр шигээ гараад л явах хэрэгтэй. Оффшор данстай нь илрээд ард түмэн үүнийг эсэргүүцэж байхад нэр дэвшихээр санаархаж л байна. Тухайлбал, Д.Цогтбаатар, Сү Батболд нар энэ сонгуулиар МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэл ажлаа базааж эхэлсэн. Ардын нам дээрх тойрогт экс сайдуудаа нэр дэвшүүлэх болсоноор  горилогчид ч эртнээс бэлтгэл ханган, Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог удирдах болсон. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар тус хороог удирдах болсон нь фракц нэгтэй Ерөнхий сайд асан Сү.Батболдтой хамтдаа өрсөлдөхөөр болсонтой холбоотой.

УИХ-ын гишүүн Сү. Батболдын хувьд Сүхбаатар шинэ тойрог биш 2004 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хоёр ч шатны сонгуульд дараалан нэр дэвшиж парламентад сонгогджээ. 2012 онд МАН-ыг удирдаж байсан учраас намын нэрсийн жагсаалтад бичигдэн УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон аж. Харин одоо хуучин тойрогтоо дахин өрсөлдөж дөрөв дахь удаагаа УИХ-ын гишүүн болохоор санаархаж байна. Сүхбаатарчууд нэгэн цагт оффшор данстай байсан энэ хоёр эрхэмийг сонгох болов уу. Сү Батболдын хувьд Ерөнхий сайд асан байсан, монголын төрийн гурван өндөрлөгийн нэг байсан учир  энэ сонгууль тун хүнд хэцүү даваа гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. Магадгүй энэ эрхэмүүд өвдөг шороодож мэдэхээр дүр зураг харагдаж байна. АН-аас оффшор данстай нь илэрсэн С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин МАН нэр орсон эрхэмүүдээ нэр дэвшүүлэхгүй байж чадах болов уу. Сү Батболдын хувьд намын нэрсийн жагсаалтад бичигдэж УИХ-ын гишүүн болж байсан удаатай. Энэ хүмүүсээ золигт гаргаж чадах болов уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
ichih nuurgui hun suregtnuud.
2016/05/25 103.17.108.42
Tavan tolgoi, Oyu-tolgoi, Erdenetiin zesiin zesiin uildveruud Mongoliin buh ard tumnii umch.Heseg buleg humuus idej uuj 25-jil bolloo.Odoo Mongoliinhoo Gurvan saya humuust Mongoliinhoo buh ard tumniig huvaarilah tsag ni bolson.Sar bur 500$-bayalgiin ordno
2016/05/24 103.17.108.42
irgen
ene baliaryyd yhen yhtlee ih hyrald suuna gej boddog bololtoi yamar ih shunal ve tiim syrhii um bol ter biznesee huuguud yavahn yasiin ard tymniig yasan ih teneg umnyyd gej basamjilj bnaa ta nariig ene congyyliar gazriin hursnuus archina daa
2016/05/24 103.17.108.42
2 mal chin bidniig teneg gej boddogiin bhdaa,yamar ch muuhai uiwagui yos surtahuu guin uhen hatan uursdiiguu umuurch bh schiwdee,boliochdee boloo bizdee odoo bno idej uuj,
2016/05/24 103.17.108.42