8o
Улаанбаатар хот
mobile menu

Голомт банк төрийн өмчөөр дампуурсан компанийн зээлийн өрийг төлүүлнэ

2016-05-24 09:29:00

Улсын Дээд Шүүхийн 2016.05.19-ны өдрийн хуралдаанаар ГОЛОМТ банк ба “Востокнефтегаз” ХХК-ийн хооронд 2011 онд байгуулсан 20.6 тэрбум төгрөгийн зээлийн маргаантай хэргийг хянан хэлэлцсэн байна.

Шүүхээс дампуурсан компанийн зээлийн өрийг төрийн өмчөөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.Одоогоос 3 жилийн өмнө 2013 онд БГД-ийн шүүхийн шийдвэр,Засгийн газрын хуралдааны шийдвэр, Төрийн өмчийн хорооны тогтоолоор “Востокнефтегаз” ХХК-ийн эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба татварын өрөнд авч, төрийн өмчид шилжүүлсэн байна.  Гэтэл дээрхи тогтоол, шийдвэрүүд өнөөдөр хүчин төгөлдөр байхад татварын өрөнд авсан ХХААЯ-ны ТЭДС-гийн ашиглаж байгаа 25.3 тэрбум төгрөгийн үнэтэй Нефьт хангамжийн баазаар дампуурч, татан буугдсан “Востокнефтегаз” ХХК-ийн Голомт банкинд төлөх зээлийн өрийг төлүүлэхээр болжээ. Шүүх хуралд төрийн өмчийг хариуцан ажилладаг ТӨХ, түүний эрх үүргийг авсан Сангийн яамыг оролцуулах хүсэлтийг хариуцагч нь гаргасан боловч шүүх анхнаас нь өмчийн эзнийг оролцуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн байна.

“Востокнефтегаз” ХХК нь хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болсон тул төлбөр нэхэмжлэгчдийн шаардлагаар 2015 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсэж, тус шүүхийн шийдвэрээр дампуурч, татан буугдсан байжээ. Гэвч дампуурч, татан буугдсан компаниас 22.1 тэрбум төгрөгийн төлбөр гаргуулж, түүнийг нь төрийн өмчөөр Голомт банкинд төлүүлэхээр болжээ.

Голомт банкны Гүйцэтгэх захирал асан Г.Ганболд нь тухайн үедээ Төрийн өмчийн хороо, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газруудад банкныхаа барьцаанд байсан тус  компанийн хөрөнгүүдийг татварын өрөнд өгч, барьцаанаас чөлөөлөхөө мэдэгдэж байсан боловч тус банкны одоогийн удирдлага түүнийг нь хүчингүй, гүйцэтгэх захиралд тийм эрх байхгүй гэж шүүхэд мэдүүлжээ.

Дээрхи хачирхалтай шийдвэрийг хуульчид “хүнээр бол нас барсан хүн дээр өр төлүүлэх шийдвэр гаргаад, өрийг нь хажуу айлын хөршид нь үүрүүлэхтэй адил” гэж хошигнох болжээ.

 

Мэдээллийг “Зууны мэдээ”, “Монголын мэдээ” сонины 2016.05.23-ны дугаараас авав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МХЗЭ
Энд гайхах юм алга. Наад хэрэг эрхлэхийн дарга Ганболд Баярцогт, Сайханаа, Баясаа 4 чин Залуучуудийн холбооны гарууд ш дээ. Буухаасаа өмнө амжуулж байхгүй юу.
2016/05/24 103.17.108.42
za blij uzeeree tatbariin mungiig uren taran hiihgui bailgui de golomtiig golomtoor ni samraad hayh umsan
2016/05/24 103.17.108.42
Голомт
Голомт хөөрхий энэ өрөө олж авахын тулд бүх л юмаа гаргаж байна даа.
2016/05/24 103.17.108.42