8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хорооны өрхийн эмнэлгийг засварын хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэлээ

2016-05-24 12:36:00

Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хорооны өрхийн эмнэлгийн байранд гал гарч эмчилгээ, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байсан тул  тус өрхийн эмнэлгийн барилгыг засварлахад шаардагдах хөрөнгийг нийслэлээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.  Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/401 дугаар захирамж гаргаж, засвар хийхэд шаардлагатай 76 468 057 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах үүргийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болголоо. Өрхийн эмнэлгийн засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт үйлчилгээнд хяналт тавин ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцаж ажиллана. .Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл