8o
Улаанбаатар хот
mobile menu

"Миний дэлгүүр"-ын буфет өмхийрсөн хуушуур зарж байна

2016-05-24 12:44:00

Миний дэлгүүр өмхийрсэн хуушуур зарж байсан нь илэрлээ. Иргэн Ц тус дэлгүүрээс  15000 төгрөгөөр бууз хуушуур салат авч, гэртээ очоод идэх гэтэл өмхийрсэн, үнэр орчихсон байсан талаар цахим хуудасан бичсэн байна. Худалдан авалт хийсэн Ц ингэж бичжээ “Миний дэлгүүр үнэтэй, чанаргүй бүтээгдэхүүн зардаг гээд аль болох сонгож үйлчлүүлдэггүй. Өнөөдөр яалтачгүй ядраад нарны замын Миний Hypermarket-н хоолны буфетнээс 15000-д бууз хуушуур салат авлаа. Нэг л цэлийсэн том гал тогоо байгаад байхаар нь хөлдөөсөн буузнаас л дээр шинэ байгаа байх гэж найдаж худалдан авалт хийсэн юм.
Гэтэл гэртээ ирээд идэх гэтэл хуушуурнууд нь өмхийрөөд сэжгийн үнэр орчихсон, буузнууд нь хөгзөрчихсөн. Эхлээд бүр ёроолыг нь харалгүй 3 буузыг нь идчихсэн. Уур хүрээд дотор муухайраад буцаад очлоо. 
Нөгөө муухай юмнуудыг нь үзүүлтэл тэнд тоож байгаа нэг хүн алга аа. Наадахыг чинь бид нар хийдэггүй өөр цехээс ирдэг. Шалгадаг хүн нь буусан байна гэнэ. Уурлаж ундууцаж байж зохион байгуулагч нэг залууг дуудууллаа. Үзэж хараад бууз хуушуурных нь 7800ыг нь буцаа гээд яваад өглөө. 40 минут орчим тэнд уурлаж ундууцахад нэг ч хүний амнаас Уучлаарай гэдэг үг гарсангүй. Сүртэй юм, юундаа ингэтлээ уурладаг юм, хүний муу үзэх гэлээ этр гэх үг хэлж амандаа бувтнаад цаашаагаа орцгоох.
Дургүй хүрээд мөнгийг нь буцааж авсангүй.
Өнөөдөр хэрэглэгчиддээ муудсан хүнс зараад идүүлчихээд гомдол гаргаж байгаа миний буруу мэт харьцах. 
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШИГ ХААНА БАЙНА”!!!!! хэмээн бичсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sain harj avahgui bol muudsan tsugatsaagui yumnuud bdg yum bnlee hun heden udur honson n trhoigui
2016/05/25 103.17.108.42
uursduu ertee hiigeed idehed yanaa
2016/05/24 103.17.108.42
миний дэлгүүр дандаа муудсан хугацаа нь дууссан юм зардаг шүү дээ би ч гэсэн нэг удаа яг наад газраас чинь салад авч идээд хордлого болоод үхэх шахсан хүмүүсээ миний дэлгүүрээр битгий үйлчлүүл
2016/05/24 103.17.108.42