8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Анужин: Алдагдсан гэх бичлэгийн бай нь би байжээ

2016-05-25 08:40:00

“Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн "нууц" бичлэг алдагдаж, багагүй шуугиан дэгдсэн билээ. Тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин бичлэгийн хулгайчийг зарлажээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Сэтгүүлч Б.Ганчимэгийн асуултад таван сарын дараа хариулав. Алдагдсан гэх бичлэгийн бай нь би, "Намын бага" хурал байжээ. Намын бага хурал дөхөж байгаа нь мэдрэгдэж байна. Хамтран уран бүтээл хийж байсан газарт маань "том бүлэглэл" орж бичлэг алдлаа гэж байсан. Энэ удаа өөрсдөө тараахаа заналхийлэн бичлээ. Хүн уншимгүй үгээр өөрийн утасны дугаараас ил тод бичсэн байна билээ.Өнөөхийг нь манай намын нэр бүхий эрэгтэй улайран тарааж явна, өнөөдрөөс. Нэрийг нь биччих гэхээр "гишүүн" бөгөөд ахиад дэвших гэж яваа..., замд нь ерөөл өргөж, эр хүнийг давж ухаан заая! Тэгээд ч "журмын нөхөр" гэж үг бий. Бичлэг энэ тэр зарсан нь мөнгөжиж, тараасан нь хожоо гаргаж байгаа бол буян хийж байгаа л юм байна гэж бодож сууна. Дүрс сүүдрийг нь зараад амьтан хүн хоолтой, сэтгэл тэнүүн явж байгаа бол болоо болоо. Хэдэн өдөр шуугиад, дайрч доромжилдог юм байна лээ. Балбуулж балбуулж, тэгээд өөрийгөө толинд харахаар "хөөрхий" минь байдгаараа байж л байх юм байна лээ. Дайрч дайлсан хүн бүхэнд баярлалаа гэмээр санагддаг юм билээ, тодорхой хугацааны дараа. Ямар их хат суулгаж, ямар их ууч сэтгэлийг үүсгээд явснаа тэд төсөөлөхгүй ээ.Хат, тэвчээр гэдэг чинь ном уншаад, эрхэлж суугаад, эсвэл мөрөөдөөд олчихдог зүйл биш юм билээ. Бичлэг тарааж байгаад, бага хуралд нь "алаад" өгнөө гэж бодож байгаа бол, би улсаа худалдаж, амьтан хүн хохироож, худал ярьж, хор найруулж, хулгай хийгээгүй болохоор эв эгц хуралдаа суучихна гэдгээ хэлчихье! Надад үнэн буй! П.Анужинг байгаагаас нь гоёчилж ойлгох хэрэггүй ээ. Уйлж, уурлаж, хайрлаж, итгэж, гэнэдэж бас цэлмэн уужирч чаддаг зүгээр л нэг эмэгтэй. Хүн бүхэнд ийм чанар бий, хүрэл зүрхтэй л биш бол. Гэлээ гээд энэ талаа хүн бүхэнд харуулж үзүүлээд явдаггүй, хүн гэдэг чинь нарийн нандин зүйлээ итгэж найдаж байгаа улсдаа л нээдэг. Түүнийг нь хулгайч лугаа бичээд, эцэст нь сүрдүүлэн дарамталж, амьдрах аргаа хийж буйг юу гэлтэй бил ээ! Би сайлуулах гэж хичээдэг хүн биш, тийм ч учраас шүүрэн шанага адил сэмэртлээ хэлүүлж, бичүүлж буй өнгөрсөн он жилүүдэд гүдэсхэн яваад ирсэн. Нэг ч хэвлэл, сонинтой хаалтын гэрээ хийгээгүй, мөн төлбөртэй яриа, нэвтрүүлэгт орж үзээгүй ээ!" хэмээн бичжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Baby
Ovoo bosgoogui bol...gaigui setguulch yum bna gesen chin estoi eree tseergui bsan chin bichleg deer bsan shde.bai n namin huralch geh shig yun tom yum yaridiin.Odoo naad ooriigoo reklamdahaa bolioo.ooriigoo yutai zuirleed bgaan kkk.hunii amidral deer doro
2016/05/27 103.17.108.42
Baby
Ovoo bosgoogui bol...gaigui setguulch yum bna gesen chin estoi eree tseergui bsan chin bichleg deer bsan shde.bai n namin huralch geh shig yun tom yum yaridiin.Odoo naad ooriigoo reklamdahaa bolioo.ooriigoo yutai zuirleed bgaan kkk.hunii amidral deer doro
2016/05/27 103.17.108.42
Boli
Ene yasan ichdeggui teneg huuhen be heleh ch ug alga
2016/05/25 103.17.108.42
Хамтрагч бавгар хүнээ тун ч буруу сонгосон
2016/05/25 103.17.108.42
зочин
ӨӨРӨӨ АЙМААР "ТОМ БАЙ" АЙН. ОДОО БОЛИО АНУЖИН МИНЬ. Энэ хаваржин л тэнэгтлээ, бухимдлаа. Түүнийгээ хүмүүст дэлгэлээ, сөрөг энергээр цэнэглэлээ.Чи ганцаараа ч янз бүрийн юм туулаад яваад байгаан биш, хэний ч ээжийн охины туулдаг л зүйл, байгууллага дотор г
2016/05/25 103.17.108.42
неитэт тавигдсан бичлэгийг нь үзэхэд та өөрөө сонин сонин юм яриад байж байсан шүү дээ бид л худлаа юм хараагүй бол хөтлөгч хийж байхдаа тань шиг ухаалаг хүн монголд байхгүй гэж бодож явдаг байлаа тэр бичлэгийг тань үзээ ой гутсан минь үнэн ш
2016/05/25 103.17.108.42
boli l doo
CHI ODOO BOLI DOO, UURIIGUU YU GEED BODOOD BAIGAAN BE? HVNII GER BVL VIMVVLJ , HVVHDIIN NULIMS ASGARUULHAAS UUR YU HIISIIN?
2016/05/25 103.17.108.42
chi boliochee panujin guya!
2016/05/25 103.17.108.42
Сонгогч
Нэрийг нь цагт нь бичээд баримттай гаргасан нь дээр дээ
2016/05/25 103.17.108.42
Zochin
Zugeer l ajlaa hiigeed baij bai l daa. Uuriiguu neg l tom bolson gej bodood baigaa yumuu. Bainga l hevleleer uuriiguu peklamdsan hun baih yum.
2016/05/25 103.17.108.42
hevleliin baatar bolood l gishuun darga erh medeld hurchihdeg gej boddog humuus baih yumaa.ard tumen teneg bish.
2016/05/25 103.17.108.42
зочин
Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг хойно эхлүүлсэн ажлууд тань амжилтанд хүрэх л болно.
2016/05/25 103.17.108.42
зочин
Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг хойно эхлүүлсэн ажлууд тань амжилтанд хүрэх л болно.
2016/05/25 103.17.108.42
зочин
Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг хойно эхлүүлсэн ажлууд тань амжилтанд хүрэх л болно.
2016/05/25 103.17.108.42
Hudlaa jujigchin, huniig dugaarlaj haritsahaa boli
2016/05/25 103.17.108.42
Hudlaa jujigchin, huniig dugaarlaj haritsahaa boli
2016/05/25 103.17.108.42
irgen
ner ysiign bichihgyi um bol um bichij syrjigneed yah ve dee ynench umuu hydlaach umuu hen medhev dee
2016/05/25 103.17.108.42
shilen tsogoo battulga ahtaigaa niileed l husaa biz
2016/05/25 103.17.108.42
shilen tsogoo battulga ahtaigaa niileed l husaa biz
2016/05/25 103.17.108.42
Ard
Jonhuu battulgad biee unelj yavsnii chin gor, Jonhuu ta 2-g odoo nohoi ch tooj sonsohgui !!!
2016/05/25 103.17.108.42
Ard
Jonhuu battulgad biee unelj yavsnii chin gor, Jonhuu ta 2-g odoo nohoi ch tooj sonsohgui !!!
2016/05/25 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment