8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Ганболд: Машин авсанаас тоног төхөөрөмж аваад дуртай зүйлээ хийх хамгийн сайхан

2016-05-25 10:07:00

Эдийн засгийн хямрал гэх нэрийдлээр хаа сайгүй сэтгэлгээний хямралд өртсөн хүмүүс болохгүй байна гэх үгнээс өөр зүйл хэлж, хийж чадахгүй болсон нэг хэсэг хүн байгаа юм шиг санагдах юм. Харин эсрэгээрээ аливаад чин сэтгэлээсээ хандаж өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан дуртай, сонирхолтой зүйлээ хийж өөрт болон бусдад хэрэгтэй зүйлийн хийж өгч байгаа хүн олон. Түүнийг нэг бол Лхагвадоржийн Ганболд. Өөрийн чадлаар “Төмөр хийц” төмрийн үйлдвэрийг байгуулсан өнөөдрийг хүртэл дархнаар нь ажиллаж байгаа тэрбээр “Хэрэглэгч мөнгөгүй болохоор би үнэрхдэггүй өөрт байгаа зүйлээрээ тусалж харилцан ойлголцож ажилладаг. Мөнгө надад  чухал биш. Би дуртай, сонирхолтой болохоор төмрийн дархан хийж  байна” хэмээн ярьсан юм. Ингээд “Төмөр хийц” үйлдвэрийн дархан Л.Ганболдтой ярилцлаа.

-Сэтгүүлч мэргэжилтэй хүн төмөртэй нөхөрлөх болсон түүхээр хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-Сайн байна уу. Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.  Лхагвадоржийн Намайг Ганболд гэдэг. Сэтгүүлч,  програм  хангамж чиглэлээр их сургуульд сурч мэргэжил эзэмшсэн. 1996 оноос хойш “Төмөр хийц” төмрийн үйлдвэрийг байгуулаад өнөөдрийг хүртэл ажлуулж байна. Нэр минь хүртэл төмөртэй холбоотой утга, агуулгатай.  Манай өвөө дархан хүн байсан. Аав минь төмрийн дархан болон гагнуурчин мэргэжилтэй. Насаараа гагнуурчин хийсэн. Тийм болохоор надад төмрийн дарханы ажил илүү ойрхон, би өөрөө маш их сонирхолтой, дуртай болохоор сэтгүүлч мэргэжлээсээ урвасан.

-Хамгийн анх төмрөөр юу хийж байв. Дарханы удамтай болохоор хийхэд амархан байсан уу?

Хамгийн анх лааны суурь хийж байсан. Тухайн үед хүнд харуулвал ичмээр л юм хийсэн дээ. /инээв/. Дараа нь мужаан хийх гэж үзсэн л дээ. Хүүхдийн ор хийсэн чинь дөрвөн зүг, найман зохист салаад уначихсан.

-Хамгийн анх лааны суурь хийж байсан. Тухайн үед хүнд харуулвал ичмээр л юм хийсэн дээ. /инээв/. Дараа нь мужаан хийх гэж үзсэн л дээ. Хүүхдийн ор хийсэн чинь дөрвөн зүг, найман зохист салаад уначихсан. Тэр  үед би өөртөө хэзээ ч мужаан болохгүй юм байна гэж хэлж байсан. Би их юм сонирхож туршиж  үзэх дуртай. Анх төмрийн дарханы тухай ойлголтыг зурагтаар мэдээ үзэж байхдаа олж сонссон. Хэдий гэр бүлд дархан хүн байсан ч зурагтаар үзэж байгаа зүйл сонин содон санагдаж байлаа. Дараа нь төмрийн дархан Даваасамбуу гэдэг хүнтэй танилцаж асууж мэдэх зүйлээ сурсан. Ингэж явсаар байгаад өнөөдөр төмрөөр юм хийдэг хоббитой болсон. Нэг үгээр хэлбэл төмөрт дурласан. 

-Дүүтэйгээ хоёулахнаа ажилдаг гэсэн. Яагаад хоёулахнаа байгаа юм вэ?

-Анх 100 мянган төгрөг зээлж аваад үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Тухайн үед зээлээ төлөөд дахин 300, 500 мянгаар хоёр удаа зээл авч үйлдвэрээ өргөжүүлж техник, тоног төхөөрөмж авч байлаа. Одоо бол хүн цалинжуулж ажлуулах санхүүгийн эх үүсвэр алга. Хэрэглэгч мөнгөгүй болохоор бидэнд ажил орж ирэхгүй. Надад мөнгө тийм ч чухал биш. Хэрэглэгч мөнгөгүй болохоор би үнэрхдэггүй өөрт байгаа зүйлээрээ тусалж харилцан ойлголцож ажилладаг. Би дуртай, сонирхолтой болохоор төмрийн дархан хийж  байна. Бид хоёр цалингүй байх сар, орлогогүй өдөр ч бий. Энэ нь надад тийм ч чухал биш л дээ. Яагаад гэвэл би сонирхлоороо дуртай болохоор хийж байгаа нь надад чухал.

-Танд хутга хийх санал их ирдэг ч нэг ч удаа хийж байгаагүй гэж сонссон юм байна. Яагаад хутга хийдэггүй юм бэ?

-Хүмүүс төмрийн дархан болохоор төмрөөр юу ч хамаагүй хийнэ гэж бодож, ойлгодог юм шиг байна лээ. Юу ч хийж болно л доо.  Учир нь хутга иртэй, хүйтэн зэвсэг. Тиймээс би хутга хийдэггүй. Танил, найз нөхдөөс гоё хутга хийгээд өгөөч гэж маш их санал ирдэг. Төмрөөр юм хийнэ гэдэг нэг үгээр бүтээл туурвиж байна гэсэн үг шүү дээ.

Учир нь хутга иртэй, хүйтэн зэвсэг. Тиймээс би хутга хийдэггүй. Надад гоё хутга хийгээд өгөөч гэж маш их санал ирдэг. Төмрөөр юм хийнэ гэдэг нэг үгээр бүтээл туурвиж байна гэсэн үг шүү дээ.

-Танайд ороход хамгийн түрүүнд нүдэд туссан зүйл нь тулга байлаа. Энэ тулгийг та өөрөө хийсэн үү?

-Төмрийн дархан хийж байгаа хүн өөрийн гэсэн хүнд үзүүлж харуулах зүйлтэй байна гэдэг сайхан ш дээ. Би энэ тулгийг өөртөө зориулж хийсэн. Дараа хүн үзүүлж харуулахад ч үзэмжтэй байх болов уу гэсэн үүднээс хийсэн л дээ. Гурван сар хийсэн. Хээ, угалз их орсон болохоор ажиллагаа ихтэй. Зочныхоо өрөөнд тавьж байгаа.

-Таныг ажлаа хийж байгааг харахад төмрөө юм хийхэд хэцүү юм шиг надад санагдлаа. Хийсэн зүйлээ дахин янзлах тохиолдол байдаг уу?  

-Ер нь төмрөөр юм хийхдээ эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй. Мөн олон талаас нь харж яаж хийвэл илүү дээр вэ, манайд байгаа материал юу билээ гэх зэргийг харгалзан үзээд хийдэг. Хийсэн зүйлээ дахин янзалж өөр зүйл хийж байсан тохиодол бараг байхгүй.  Хийхээсээ өмнө сайн олгож аваад зургаа гаргачихвал ямар ч асуудалгүй.

-Орлого муутай, зарим өдөр орлогогүй байдаг хэрнээ байнга тоног төхөөрөмжөө шинэчилдэг гэсэн. Хамгийн сүүлд ямар төхөөрөмж авсан вэ?

 -Хоёр хоногийн өмнө төмөр дээр хээ гаргадаг машин худалдалж авсан. Үндсэн үнэ нь 6 сая төгрөг. Урьдчилгаа нэг саяыг өгч байж авсан. Татан буугдаж байгаа төмрийн үйлдвэрийн эзнээс авсан. Энэ зун ажиллаж байгаад ирэх намар гэхэд энэ машиныхаа үлдэгдэл мөнгийг төлнө гэсэн бодолтойгоор ажиллаж байна. Төлөвлөсөн ажил ч олон байна. Би одоо унадаг машингүй. Энэ төхөөрөмж авах мөнгөөр  автомашин авч болох байсан ч надад төмөр дээр хээ гаргадаг машин надад илүү чухал, үнэтэй. Учир нь би дуртай, хийх сонирхолтой зүйлээ хийж байгаа болохоор тоног төхөөрөмжөөр дутагдахгүй юмсан гэсэн дээ авсан. Эргэн тойронд минь байгаа зарим хүмүүст энэ таалагддагүй юм шиг надад санагддаг. Төмрийг босоо нугалдаг машинаас бусад бүх тоног, төхөөрөмж надад бий.

-Төмрөө хаанаас авдаг вэ?

-Төмрийн зах дээрээс авдаг. Зузаан ханатай төмөр авахгүй бол нимгэн ханатай нь хийхэд хэцүү. Нэг кг төмрийг 1450 төгрөгөөр авдаг. Хайчлах, өрөмдөх, нугалах, матах зэрэг үйлчилгээ хийж өгөөд хөлсөндөө төмөр авах нь элбэг л дээ. Саяхан нэг хүнд юм хийж өгөөд оронд нь нэлээд их төмөр авсан. Одоо тэрийгээр хаалга дээр хээ, цэцэг гаргахаар төлөвлөж байна.

-Хаягдал төмрөөр таныг фитнессийн төхөөрөмж хийсэн гэж дуулсан юм байна. Хэдэн төгрөгөөр хийсэн вэ? 

-Гаднаас орж ирдэг фитнессийн төхөөрөмж их үнэтэй. Би хаягдал төмрөөр олон үйлдэлт фитнессийн төхөөрөмж хийсэн. Эхнийх нь туршилтын шугамаар дараагийнх захиалгаар хийлээ. 350 мянган төгрөгийн өртөгөөр боссон. Одоо нэг сагсны шийд хийхээр судалж байна. Зургийн гаргаад эхэлчихсэн. 

-Таны ярианаас хаягдал төмөр гэдэг ойлголт байдаггүй юм шиг санагдлаа. Ширхэг төмөр ч хэрэгтэй хүндээ маш хэрэгтэй зүйл гэж та ярьж байна?

Төмрөөр нэг араа хийхэд хамгийн багадаа гурван өдөр болдог. Тэр гурван өдөрт тухайн хүн маш их үнэтэй цаг хугацаа, хором, хүч хөдөлмөр зарцуулсан. Гэтэл зарим нэг хүнд тэр араа ямар ч хэрэггүй хоосон зүйл, хаяхад таван минут хүрэхгүй хугацаанд шийдвэр гаргаад хаягдал, хог болгодог

-Төмрийн дархан хүнд хаягдал төмөр гэсэн зүйл байдаггүй. Миний хувьд ч адилхан. Мэддэггүй хүнд тэвнэ байсан ч хэрэггүй, харин мэддэг, чаддаг хүндээ нэг ширхэг жижиг төмөр ч маш их үнэтэй зүйл ш дээ. Надад зарим хаясан зүйлийг ашиглах бүрэн боломж байна. Төмрөөр нэг араа хийхэд хамгийн багадаа  гурван өдөр болдог. Тэр гурван өдөрт тухайн хүн маш их үнэтэй цаг хугацаа, хором, хүч хөдөлмөр зарцуулсан. Гэтэл зарим нэг хүнд тэр араа ямар ч хэрэггүй хоосон зүйл, хаяхад таван минут хүрэхгүй хугацаанд шийдвэр гаргаад хаягдал, хог болгодог. Хийдэг хугацаа, хаях хугацаа хоёрын хооронд асар их ялгаа, зөрүү бий.  Хийхэд гурван өдөр, хаяхад таван минут хангалттай. Тэгэхээр ширхэг тэвнэ ч хэрэгтэй хүндээ хэрэгтэй.

-Орос хаалганаас санаа авч монгол материал ашиглаж 5.6 метр урт гүйдэг хаалга удаа хийсэн гэж сонссон. Энэ тухайгаа хуваалцана уу?

-Орос хаалганаас санаа авч туршилтын шугамаар 5,6 метр урт хаалга хийсэн. Яагаад орос хаалганаас санаа авсан гэхээр ерөнхий зарчмын ашиглаад монголд байгаа материалаа хийсэн гэсэн үг л дээ. Орос материал нь нэг ролик нь 80 мянган төгрөг. Энэ зэргийн урттай хаалга хийхэд хоёр ширхэг орно, доод талд нь байрладаг бэхэлгээний төмөр нь 50-60 мянган төгрөг байсан. Яг тэр чигээр нь хийвэл өртөг өндөр гарна нэгдүгээрт. Хоёрдугаар туршилтаар хийж байгаа болохоор монголд, өөрт байгаа материалаа ашиглаад хямд төсрөөр энэ хаалгыг хийсэн. Анх удаа хийсэн гэхэд сайн болсон гэхдээ дараагийн удаа илүү сайжруулж хийнэ л гэсэн бодолтой байна.

-Орон нутагт холбооны цамхаг хийж байсан гэсэн. Энэ тухайгаа хуваалцана уу?

-2000 оноос хойш үүрэн телефоны цамхаг хийж эхэлсэн. Юнител, Скайтелийн 35 метр өндөртэй 70 гаруй ширхэг цамхагийг орон нутагт хийсэн. Хааяа орон нутгаар явж байгаад харахад сайхан санагддаг юм.  

-Хүн дуртай, сонирхолтой зүйлээ хийж дуусгах тэр үед төрсөн мэдрэмж нь сайхан байдаг байх л даа. Таны хувьд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Яавал өшөө илүү сайжруулах боломжтой байна вэ. Энэ удаад болж байгаа юм чинь дараагийн удаа илүү сайныг хийнэ дээ гэж боддог. Иймэрхүү л мэдрэмж төрдөг. Миний бодож мөрөөдөж явдаг зүйл насан туршийн ажилтай байх л хамгийн сайхан. мөн явган хүний гүүр, ачааны вагон хийх зорилготой байна. Судалгаагаа хийгээд эхэлчихсэн. 

-Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Л.Ганболд ахын ярилцлагыг уншлаа таалагдлаа. Ахтай хэрхэн яаж холбогдох вэ? Асууж лавлах, хамтарч ажиллах зүйлс байна
2017/10/02 202.179.27.102
Би
Монголд маань ийм зөв бодолтой хүн олон байгаасай, бид мөнгөнд хэт их анхаараад байгааг сануулсан ярилцлага байна
2016/05/25 103.17.108.42
zochin
uneheer mundag yuma. ene niitleliig ni unshsan chini mashinaa zarj uildverlel hiimeer sanagdlaa. Bayarlalaa. olon zaluust ih zuiliig oilguulah niitlel bn
2016/05/25 103.17.108.42