8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшор дансаар “оноо” авах гэсэн З.Энхболд алхаа цохилгүйгээр чуулганаа өндөрлүүлж байна уу

2016-05-25 12:03:00

Улс төрийн сонгууль хаяанд ирж улс төрийн шоуг жинхэнэ утгаар нь харуулж байна. Сонгуулийг угтаад  оффшор данстануудын шуугиан ил гарч, хэсэг л дуулиан тарьлаа. Сүүлдээ бүр оффшор данстай эрхэмүүдээр шоу хийж “оноо” авах гэсэн ажиллагаа хүртэл явагдаж эхэллээ. Анх оффшор данстай 49 хүний нэр ил гарч, ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй нам чимээгүй байлаа. Харин төрийн гурван өндөрлөгийн хоёр нь мэдэгдэл хийж, дуулианыг улам хурцатгаж, оффшор данстангууд нэмж илрээд байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймгийн иргэдэд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж иргэдийн асуултад хариулах үедээ “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвшихгүй шалгуул гэж хэлсэн”  хэмээн мэдэгдэл хийсэн. Харин үүний дараагаар УИХ-ын дарга З.Энхболд телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй" хэмээн хэлсэн байна. Мөн энэ үеэрээ манай намаас оффшор данстай ганцхан хүн байгаа. Тэр нь С.Баярцогт хэмээн тодотгож хэлээд авсан. Түүний энэ үгнээс харахад бусад оффшор данстай хүмүүс манай намд хамаагүй, өөрөөр хэлбэл МАН-д хамаатай гэсэн утгатай үгийг ард түмэнрүүгээ чулуудлаа.

Сонгууль дөхсөн энэ үед ингэж хэлээд ч болов ард түмнээс оноо авахыг хүссэн бололтой. Гэхдээ ард түмэнд энэ үг хэтэрхий шоуны харагдаж байна, Зи даргын энэ үг Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг үгийг бидэнд сануулаад авлаа.  Эцэст нь С.Баярцогтыгоо УИХ-д дэвшүүлэхгүй гэж  түүгээр “туг тахиж” байгаагаа зарлаж намаа гоё харагдуулах гэж оролдлоо. C.Баярцогтын хувьд АН-ын ледир улс төрчидийн нэг. Нэгэнт шалдаа буусан намын нэр хүндээ сэргээх гэж  хамгийн шилдэг улс төрчөө золигт гаргах гэж байгаа нь АН-ын рейтингийг улам доошлуулж байна. С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдэгдэлийн ач буянаар АН-ын оффшор данстай эрхэмүүд ил болж эхэлсэн. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цаашдаа ч АН-ын олон гишүүд оффшортой нэр холбогдох бололтой. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Зоригт 30 сая ам.доллар, Д.Батбаяр таван данстай гээд АН-ын гишүүдийн нэрс ойрын өдрүүдэд  нэмж ил боллоо. 

УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ “ Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Батзандангийн 3 жилийн өмнө өргөн барьсан оффшор  бүсэд данстай байхыг хориглох хуулийг гаргана” хэмээн хэлсэн. Харин үүнийг МАН дэмжинэ гэдгээ илэрхийлсэний дараагаар өчигдөр орой гэнэтхэн  чуулганыг завсарлуулав. Үндсэндээ сөрөг хүчин МАН оффшор  бүсэд данстай байхыг хориглох хуулийг гаргархыг дэмжихээ илэрхийлэхээр уг хуулийн төслийг хэлэлцэхээс айсандаа албаар чуулганыг завсарлуулсан хэмээн хардахаас өөр аргагүйд хүрч байна. Зи дарга хийсэн мэдэгдэлдээ өөрөө унаж, цаашид АН-аас өшөө олон хүн оффшортой болох нь илрэх вий хэмээн сандарч мөн үүнээс улбаалан дотоод зөрчлөө ил болгохгүй тулд чуулганыг завсарлуулжээ. Үүний цаана төрийн ажил гацаж хүлээгдэж байсан хуулиуд хойшиллоо. АН улс төрийн энэ эгзэгтэй үед ийм шийдвэр гаргаж байгаа нь тэдэнд итгэх ард түмэний итгэл улам багасаж байна. Дуулиан шуугиан дагуулсан АН-ын парламент алхаа цохилгүйгээр чуулганаа өндөрлүүлж байгаа бололтой. Эцэст хэлэхэд дуулиан шуугиан дагуулсан оффшор данс оноо авах хэрэгсэл биш гэдгийг энд дурдмаар байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
ashgyi dee hoer namiin gishyyd bygd offshortoi tul congyylid ner devshih hyn oldohgyin bie daagchidad aznii um bishyy he he
2016/05/26 103.17.108.42
Zaya
AN-iin darga ni l er ni gantsaaraa buh yumaa medchih yumaa buhel buten nam bhad yadaj udirdah zovlol ni shidej boldoggui asuudal u.
2016/05/25 103.17.108.42
Офшорын талаарх Элбэгдорж, З.Энхболд хоёрын байр суурийг монголчууд харин ч нэг 100 хувь дэмжиж байгаа шүү
2016/05/25 103.17.108.42
зочин
Сэтгүүлч яагаад гомдоод байна. Өөрсдөө оффшор данстай байна гэнэ тэгээд нам нь арга хэмжээ авахад дургуйцна.
2016/05/25 103.17.108.42
Зочин
Болж л байна.шударга шийдвэр гаргажээ.сэтгүүлч гуайд юу нь таалагдахгүй ингэж бичиж байгааг ойлгосонгүй.бид үүнийг л хүсэж байгаа шүү дээ.бусад нам ингэж чадахгүй л байна.ард түмэн харж л байна.З. Энхболд зөв зүйл хийжээ.Яг үнэндээ энэ нийгмийг захиалгат
2016/05/25 103.17.108.42
Зочин
Болж л байна.шударга шийдвэр гаргажээ.сэтгүүлч гуайд юу нь таалагдахгүй ингэж бичиж байгааг ойлгосонгүй.бид үүнийг л хүсэж байгаа шүү дээ.бусад нам ингэж чадахгүй л байна.ард түмэн харж л байна.З. Энхболд зөв зүйл хийжээ.Яг үнэндээ энэ нийгмийг захиалгат
2016/05/25 103.17.108.42
Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя.
2016/05/25 103.17.108.42
Zochin
Dans bolon mungenii eh uusveriig ny saitar shalgaj baij shiidver gargah heregtei baisan yum, tanii zarim gantsaarchilsan ene uildluud AN-iig muuhai haragduulahad neleej baina. Deer ued neegeed orhison dansuud baigaa gej tailbar hiigeed baigaa ulsuud
2016/05/25 103.17.108.42