8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: Жолооч нарын анхааралд

2016-05-25 13:37:00

Манай улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хот суурин газар 60 км цагийн хурдтай явахыг зөвшөөрдөг. Харин энэхүү хурдыг хэтрүүлж давхисан нь камерт нэг л удаа бичигдэхэд жолоочийн эрхийг шууд зургаан сарын хугацаагаар хасч байна. 

Тодруулбал, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэж байгаа аж.

Мөн жолооч нар хяналтын камергүй Нисэх-Яармаг, Баянхошууны замд хурд хэтрүүлсний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байгаа учраас Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс осол аваар их гардаг газруудад явуулын камер ажиллуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зөв арга хэмжээ байна явган зам дээр машинтай хүмүүс зам тавьж өгөхгүй байна тэр 25-р эмийн сангаас төмөр замын дээд сургуулийн хооронд ГҮҮР тавих хэрэгтэй байна тэр зам дээр хүмүүс маш ихээр дайруулж нас бардаг шүү дээ???? зам хөндлөн гараад 5
2016/05/25 103.17.108.42
yavgan hunii zamaar masnin masn ih b.na
2016/05/25 103.17.108.42
Зочин
Хурд хэтрүүлэх ч буруу. үүнээс аюултай буруу байр буруу эзэлчихээд ногоон гэрэл асангуут зөв эгнээнд яваад байгаагийнхаа урдуур дайраад байдагт энэ арга хэмжээгээ ноогдуулах,
2016/05/25 103.17.108.42